Орхоны хөндийн хилийн зааг

2014 оны 8-р сарын 04, Даваа гариг, 06:36 Ж.Пүрэв

Орхоны хөндийн БЦГ-ын хилийн зааг,

УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор тогтоосон Тооройн өндөр /2650.3/, зүүн тийш 2345.0, 2288.0, 2123.0 тоот өндөрлөгүүд, зүүн хойш 2086.7, 2196.4 тоот өндөрлөгүүд, Ар гуя уул /1981.9/, Хүрэн толгой уул /2325.3/, Өндөр овоот /2312.0/, зүүн урагш 1912.0 тоот өндөрлөг, зүүн тийш 1892.0 тоот өндөрлөг, зүүн хойш 2956.5, 2050.0 тоот өндөрлөгүүд, баруун хойш 2364.0 тоот өндөрлөг, зүүн хойш Хутаг уул

/2321.1/, Баянзүрх уул /2252.4/, Нуурын гозгорын баруун даваа, хойш эргэж 2070.3 тоот өндөрлөг Будлондон-Өвөр цагаан гүүтийн голын уулзвар, зүүн тийш Их Арцат –Бага Арцат голын уулзвар, зүүн урагш Хангай овоо /1953.4/, Өлийн хошуу, Өлийн хөтөл /1527.0/, Вангийн овоо, 1813.1 тоот өндөрлөг, баруун урагш Ар модны овоо , 1955.9, 1812.4, 1855.1 тоот өндөрлөгүүд, Бэрхийн даваа, Бэрх уул /1853.0/, Оорцог уул /1873.0/, 1787.4 тоот өндөрлөг , Мухдаг уул /2010.7/, баруун тийш Цагаан гол-Өвтийн голын уулзвар, Өвтийн голоо өгсөж Могойтын амны гол-Өвтийн голын уулзвар, урагш Могойтын амны хяраар Могойтын рашаан, зүүн тийш Хангайн цагаан чулуут, баруун урагш Хангайн овоо /2674.7/, Хамрын даваа, Өвөр цэгээн /2799.7/, 2802.9 тоот өндөрлөг, Ар цагаан /2967.0/, шар булуу, улаан даваа /2670.0/, хятрууны даваа, 3216.0 тоот өндөрлөг Хүйсийн найман нуурын дурсгалт газрын хилийн 4-р шон, хойшоо Хүйсийн найман нуурын дурсгалт газрын хилээр 10-р шон, баруун хойш хяраар хөх даваа, 3107.0 тоот өндөрлөг, 3005.0 тоот өндөрлөг, баруун урагш Улиастай- сүвийн голын уулзвар, баруун хойш Тогоот манхан уул /2875.0/, Тонгоргын даваа /2971.0/, баруун урагш Сүвийн даваа /2665.0/, урагш 3006.0 тоот өндөрлөг, Хүрэн нурууны баруун хяраар 3273.0 тоот өндөрлөг Архангай аймгийн Хашаат, Хотонт сумууд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна.

 

 

. Орхоны хөндийн БЦГ-ын байгуулагдсан түүх

Орхоны хөндийг Улсын Их Хурлын 1996 оны 43 –р тогтоолоор Хангайн нурууны БЦГ-т хамруулан  улсын тусгай хамгаалалтад байгалийн цогцолборт газрын ангилалаар авсан.

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг Дэлхийн өвд 2004 онд бүргэгдсэнтэй холбогдуулан Байгалийн цогцолборт газрын хэмжээ 98000 га талбайгаар нэмэгдсэн учир Байгаль орчны сайдын 2006 оны 238 тоот тушаалаар Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа Өвөрхангай аймгийн Хархоринд шинээр байгуулагдсан. Тус хамгаалалтын захиргаанд 2 аймгийн 6 сумын нутаг болох Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумын нутгийн 363636 га талбай хамарагддаг, Үүнээс 353036 га бүхий БЦГ, Хүйсийн 8 нуурын 10600 га талбай бүхий байгалийн дурсгалт газар нутаг орж байна.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn