Санал асуулгын нэгтгэл

2014 оны 10-р сарын 23, Пүрэв гариг, 09:18 Ч.Суурьтогтох

Хүрхрээний бүсийн талаар жуулчдаас авсан санал асуулгын нэгтгэл

Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа жуулчны улирлаар “Хүрхрээ” бүсэд аяласан жуулчдаас асуулга бөглүүлэн санал авсан. Үүнд 212 аялагч хамрагдан доорх хариултыг өгсөн байна.

Санал асуулгын нэгтгэл /нийт 212 асуулга/

1.Улаан цутгалан орчмын хамгаалалтын бүсчлэл танд таалагдаж байна уу?

а. Тийм-197

б. Үгүй -15

Үгүй бол яагаад?

-Хуучин зүйлсийг зөөх

-Доош буух дүүжин шаттай болгох

-Дотор талын нойлыг сайжруулах, явган хүний зам тавих

-Настай хүн, хүүхдүүд маань очиж чадсангүй

-Ирэх зам хэтэрхий олон салаатай, тэмдэг тэмдэглэгээ, зам муу байлаа

-Хог ихтэй, согтуу хүн их байна

-Хоол ундны үнэ их байна

2.Та аялахдаа хаана хоноглосон бэ?

а. Гэр буудал-99

б.майхан-57

в. Жуулчны бааз-10

г.хоноглоогүй-46

3.Аяллын явцад авсан үйлчилгээнээс сэтгэлд хүрсэн нь аль вэ?

А. Үзмэр-125

Б. Байгаль хамгаалагчийн мэдээлэл-24

в. Гэрийн үйлчилгээ-30

Г. Хоол унд-23

Д.Морин аялал-10

4.Та аяллынхаа мэдээллийг хаанаас авдаг вэ?

а.Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газар, Байгаль хамгаалагч-18

б.Танил найз нөхдөөсөө-143

в.Хэвлэл мэдээллийн хэрэгслээс-35

г.Сум орон нутгаас-16

5.Таныг аяллын сэтгэл ханамжийн түвшин?

а.Хангалттай-199 /Байгаль сайхан байлаа./

в.Хангалтгүй-13

6.Цаашид энэ бүсэд юуг анхаараасай гэж хүсэж байна вэ? (Санал/тоо)

Сумаас ирдэг замын бартааг засах-32

Хогийн цэгийг олон болгох, хог хаягдалд анхаарах, боловсон “WC”-тэй болох20

Хүрхрээний доош буудаг замыг илүү аюулгүй болгон шат, гүүр хийх- 12

Танилцуулга, тайлбар, мэдээллийн төвтэй болох, хөтөч ажиллуулах-12

Замын тэмдэглэгээг сайжруулах, олшруулах-10

Хоол, ундыг сайжруулах, худалдаа, хоолны газрыг олон болгох-8

Зочны гэрийн үйлчилгээг сайжруулах, зочид буудал барих-8

Байгаль хамгаалалд анхаарах-8

Нэмэлт үйлчилгээ, үзвэр арга хэмжээг зохион байгуулах-7

Хамгаалагдсан бүс дэх хүүхэд, настай хүмүүсийн унааны асуудлыг шийдвэрлэх-6

Орчны тохижилтыг анхаарах-5

Бичил бүс болгон тохижуулах-2

Хиймэл үзмэрээр баяжуулах-1

Аялагчидаас хандив авдаг байх, түүнийгээ тохижилтондоо зориулах-1

Хүрхрээний зургийг дээрээс нь авмаар санагдлаа.-1

 


Судалгааг нэгтгэсэн: Орхоны хөндийн БЦГ-ын мэргэжилтэн Ч.Суурьтогтох.

2014 оны 10 дугаар сар 2

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn