ОХБЦГ – ын аялал жуулчлалын өнөөгийн байдал

2015 оны 3-р сарын 10, Мягмар гариг, 08:03 Ч.Суурьтогтох

1.Аялагч, жуулчдын хэлбэлзэл, тоон шинжилгээ

Монголд ирж буй гадаадын жуулчдын дийлэнх нь ТХГН – уудаар аялдаг бөгөөд амралтаараа ирсэн жуулчдын 20 гаруй хувь нь ОХБЦГ – аар аялдаг байна. 2000 оноос 2014 оныг хүртэл хугацаанд гадаадын жуулчид 2.1 дахин өссөн бөгөөд 2008 – 2009 оны эдийн засгийн хямралыг эс тооцвол байнгын өсөлттэй байна гэж хэлж болно. Жилийн дундаж өсөлт нь ойролцоогоор 4.0% - тай байгаа бөгөөд ОХБЦГ – аар аялж буй жуулчдын 80.0% орчим нь Хархорин, 3-5% нь Улаан цутгалан, 2-5% нь Хүйсийн найман нуур, 1-3% нь Төвхөн хийдийг зорин очих газраар сонгодог болох нь доорх хүснэгтээс харагдаж байна (Хүснэгт.1). Төвхөн, Хүрхрээ, Хүйсийн найман нуурыг зорин очих жуулчдын тоо байнгын өсөлттэй байгаа боловч, өсөлтийн хувь маш бага байна.

 

Хүснэгт 1. ОХБЦГ – ыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо

 

Газар нутаг

Он

2000

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

Хархорин

6873

13866

14325

14388

13901

12282

13012

14513

15713

14514

16586

Төвхөн

70

110

130

150

180

190

195

200

998

1095

1060

Хүрхрээ

260

370

400

420

460

480

520

540

3022

7163

3155

Найман нуур

30

125

200

220

260

290

310

350

300

411

389

Хотонт

120

130

130

140

140

150

150

136

143

118

Хашаат

15

38

55

78

106

2300

2500

3100

3070

Нийт

7233

14591

15200

15346

14996

13460

14293

18053

22669

26426

24378

 

Эх сурвалж: ОХБЦГ – ын хамгаалалтын захиргаа

Дотоодын аялагчдын хувьд мөн адил 2000 – 2014 оны хугацаанд 2.3 дахин аялагсдын тоо өссөн бөгөөд 2007 оноос хойш эрчимтэй өссөн дүр зураг ажиглагдаж байна. Жилийн дундаж өсөлтийн хувь нь ойролцоогоор 10.0% - тай байна.

Хүснэгт 2. ОХБЦГ – ыг зорин ирэх дотоодын аялагчдын тоо

 

Газар нутаг

Он

2000

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

Хархорин

6000

7724

7077

5686

8614

11526

11977

11571

21713

25966

21638

Төвхөн

500

950

1000

1000

1200

1200

1300

1500

2403

7449

6074

Хүрхрээ

2000

3000

3750

4000

4100

4200

4300

4500

2799

4491

6205

Найман нуур

60

60

120

150

180

185

200

220

400

809

841

Хотонт

1300

1400

1400

1600

1600

Хашаат

30

43

70

93

150

500

1900

2350

2500

Нийт

8560

11734

11977

12179

15564

18604

19527

19891

29665

41515

37708

 

Эх сурвалж: ОХБЦГ – ын хамгаалалтын захиргаа

Хархорин, Төвхөн, Хүйсийн найман нуур, Улаан цутгалан аль алиных нь хувьд дотоодын аялагчдын тоо байнгын өсөлттэй байгаа бөгөөд Төвхөн болон Хархориныг зорин очих дотоодын аялагчдын өсөлт нь Хүрхрээ болон Хүйсийн найман нуурыг зорин очих аялагчдын тооноос өндөр өсөлттэй байна. ОХБЦГ – ыг зорин очиж буй дотоодын аялагчдын зорин очих газрыг хувиар харуулбал, дараах байдалтай байгаа бөгөөд дийлэнх буюу 58.0% нь Хархорин, 23.0% нь Хүрхрээ, 8.0% нь Төвхөнийг зорин ирдэг байна.

2. Аялал жуулчлалын бүсчлэл

ОХБЦГ-ын аялал жуулчлалын бүсэд Төвхөн уул, зүүн тийш Булш толгой, Хүүшийн гозгор уул, Шанага толгой, Хужиртын худаг, Шагшаа худаг, Хадатын худаг, Жаргалантын худаг, Голын ханан уул, Голын толгой, Арцат толгой, Өндөр арцат, Сэнжит уул, Толгойн барилга, Өлийн хөтөл, Орхон голыг даган баруун урагш, Хэцүү толгой, Бэрх багийн төв, Сүүж булаг, Бондгор толгой, Мухдагийн худаг, Үүртийн тохой, Цагаан голыг даган машин замаар Улаан цутгалан хүрч, Орхон голыг уруудан онгоцтын гүүр түүнээс хойш Шахлага толгойн араар гарч, Яргайт толгой, Улаан хад уул, хутаг уул, Төвхөн уул хүрнэ.

2012 онд Аялал жуулчлалын бүсийг олон нийтэд мэдээлж дэглэмийг мөрдүүлэхээр 50 ш багана байрлуулан тэмдэгжүүлсэн.

ОХБЦГ-ын дотоод бүсүүдийн талбайн хэмжээ

 

Сумын нэр

Сумдад хамрах талбай га

Дотоод бүсчлэлийн
төрөл

ТХГН дотоод
бүсчлэлийн талбай
га

Сумын нийт талбайд
эзлэх хувь

Бат-Өлзийт

259241

Онцгой бүс

31528.699

12.16%

259241

Хязгаарлалтын бүс

141930

54.75%

259241

Аялал жуулчлалын бүс

18360

7.08%

Нийт талбай

233154.699

89.94%

Хархорин

230532

Орчны бүс

55726

24.17%

230532

Хязгаарлалтын бүс

25760.971

11.17%

230532

Аялал жуулчлалын бүс

4245.5

1.84%

Нийт талбай

85732.471

37.19%

Уянга

304648

Хязгаарлалтын бүс

5131.83

1.68%

Нийт талбай

5131.83

1.68%

Хужирт

166411

Хязгаарлалтын бүс

4365.1499

2.62%

Нийт талбай

4365.1499

2.62%

Хотон

234688

Аялал жуулчлалын бүс

3437.56

1.46%

234688

Хязгаарлалтын бүс

5331.37

2.27%

Нийт талбай

8768.93

3.74%

 

Хамгаалалтын захиргаанаас аялал жуулчлалын чухал үнэт үзмэрүүдээ аялагчдын нөлөөнөөс хамгаалан хамгаалалтын горим тогтоох замаар өөр хоорондоо ялгаатай бүсүүд болгон хөгжүүлэх бодлого барьж байна.

Үүнд Төвхөн, Хүрхрээ, Хангайн цагаан чулуу, Хятруун, Найман нуурын бүсүүд орж байна.

Эдгээр газрууд тус бүрт аялагчдын отоглох бүс, явган аялал болон ердийн хөсгийг зөвшөөрсөн бүс, тээврийн хэрэгсэлийг хязгаарласан, үйлчилгээний бүсүүдийг тодорхой болгон мөрдүүлсэнээр аялалын даацыг тэнцвэржүүлж, бүсүүдийн тохижилтыг хийж байна.

Ийнхүү тусгай дэглэм мөрдүүлсэнээр орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлого өсөх, хамтарч байгаль хамгаалах сэтгэхүй нэмэгдэх сайн талтай байна.

Хамгаалалтын захиргаатай түр гэрээ байгуулан НИТАЖ-д оролцогч

 

Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээ

2012

2013

2014

1

Зочны гэр, үйлчилгээ эрхлэгч

22

35

29

2

Морин хөтөч

19

23

17

 

Хархорин, Хужирт, Батөлзий, Уянга сумын орон нутгийн ИТХурлын тогтоолоор ТХГНутагт хоноглож буй аялагчид, үзвэр үйлчилгээ явуулж буй иргэдээс тодорхой төрлийн хураамж авах тухай тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

3. Аялал жуулчлалын газар ашиглалт

БЦГ-т тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 21 жуулчны бааз, аялал жуулчлал эрхлэхээр газрын зөвшөөрөл авсан 13 аж ахуй нэгж байгаагаас Хархоринд 17, Уянгад 1, Батөлзийд 13, Хужиртад 2, Хашаатад 1 байна.

4. Аялал жуулчлалын маршрут, бүтээгдэхүүн

ТХГНутаг дахь Аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг төрлөөр нь багцлан Эко мөргөлийн аялалын 1, Байгалийн үзэсгэлэнт газраар аялах 2, Түүх соёлын аялалын 2, Тусгай сонирхолын аялалын 2 багцыг аялагчдад санал болгож байна.


Хамгаалалтын захиргаанаас цогцолборт газраар аялагчдад зориулан Ерөнхий-1, газар нутгаар чиглэсэн буюу Дэд-4 маршрутыг батлан танилцуулгын хамт байгаль хамгаалагчдын постоор дамжуулан аядагчдад түгээн мөрдүүлж байна.


 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn