Хархоринд отоглох цэг барилаа

2015 оны 8-р сарын 03, Даваа гариг, 06:11 Ч.Суурьтогтох

НҮБ-ын ТХГНСБэхжүүлэх нь төслийн хөрөнгө оруулалтаар Хархорин сумын Орхоны хөндийн БЦГ-т аялагч жуулчдад зориулсан отоглох цэгийг барьж тохижууллаа. Хамгаалалтын захиргаа сум орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газартай хамтран отоглох цэг барих газрыг сонгосон юм.

altalt

Энэ жил Хархорин суманд 2 отоглох цэг хийгдэхээс эхнийх нь ийнхүү ашиглалтанд орлоо.

altalt 

Отоглох цэг байгуулснаар Орхон голын хөвөөний хог, 00-ын асуудал шийдэгдэх ба тэнд хариуцан ажиллах гэрээт байгаль хамгаалагч аялал жуулчлалын улиралд амрагч нарт мэдээлэл өгч, орчин бохирдуулахгүй байх, зөв зохистой, ая тухтай амрахад анхаарч ажиллах юм.

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn