ОРХОНЫ ХӨНДИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА

2013 оны 5-р сарын 18, Бямба гариг, 04:57 администратор

 

ОРХОНЫ ХӨНДИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА


“Орхоны хөндийн” БЦГ-ын байгуулагдсан түүх


Улсын их хурлын 1996 оны 43-р тогтоолоор Хангай нурууны Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн 13 сумын нутаг дэвсгэрээс орсон 1,1 сая га талбай бүхий газар хамгаалж байсан.

  • БОСайдын 2005 оны 64 тоот тушаалаар Хангайн нурууны хамгаалалтын захиргааг Хархорин суманд шилжүүлсэн.
  • 2006 онд ОХБЦГ –ын Хамгаалалтын захиргаа нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгуулагдсан.
  • 2004 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн.


Эрхэм зорилго


Байгалийн өвөрмөц тогтоц, биологийн төрөл зүйл, усны эх, түүх соёлын өв, ховор нандин олдвор бүхий газар нутгийг хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, нүүдлийн уламжлалт соёл иргэншилд түшиглэсэн байгальд халгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршино.

Орхоны Хөндийн БЦГ –ын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчны сайдын 2006 оны 07- сарын 24 –ны өдрийн 238 тоот тушаалаар батлагдан байгуулагдсан.

Одоогоор манай Хамгаалалтын захиргаанд 2 аймгийн 6 сумын нутаг дэвсгэрээс орсон 363636 га талбай хамрагдана. Захиргааны аппаратанд дарга-1, мэргэжилтэн 4, үйлчилгээний ажилчид -4 ,  байгаль хамгаалагч, байцаагч- 13, нийт 22 орон тоотой ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Байгалийн нөөцийн менежмент
  • Аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгаа
  • Хуулийн хэрэгжилт,хяналт шалгалт
  • Судалгаа шинжилгээ,мэдээллийн сан

 

Хариуцан хамгаалж буй газар талбайн хэмжээ


Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа

 

You are here:   HomeБидний тухай

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn