3-р улиралын мэдээ

2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 01:19 Р.Амартүвшин

Орхоны хөндийн бцг-ын хамгаалалтын захиргааны
2017 оны 3-р улиралын мэдээ

Удирдлага зохион байгуулалт
Монгол орны эко аялал жуулчлалыг хөгжүүлэх нь сэдэвт семинар БОЯБХ-УАӨДЗтөслийн хүрээнд зохион байгуулагдлаа. Семинарт KFW төслийн богино хугаацааны зөвлөх В.Штрасдас "Монгол орны ТХГН-т эко аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги", У.Хишигдалай "Монгол орны ТХГН-ын жуулчлалын менежментийн төлөвлөгөөг боловсруулахад баримтлах зарчим арга зүй" Р.Амартүвшин "Орхоны хөндийн БЦГ дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага үйл ажиллагааны чиглэл" сэдвээр илтгэл тавьж оролцогчдын асуултанд хариуллаа.
Семинарт ОХБЦГ-ын аялал жуулчлалд оролцогч талын 50 гаруй хүмүүсийн дунд ОХБЦГ-ын аялал жуулчлалын стратеги, гол үйл ажиллагааг илрүүлэх дадлага, ажлын хэсэг ажилуулж санал авч хэлэлцүүллээ.

“Дэлхийн байгаль хамгаалах өдөр" -ийг тохиолдуулан хархорин сумын здтг, дугуйн холбоотой хамтран баянзүрх хайрханд эко аялал зохион байгууллаа.
Хархорин сумын орхон багийн нутаг баянзүрх хайрханд самар түүсэн иргэдийн гэмтээсэн 1000 орчим хуш модыг 60 литр будгаар будаж хамгаалалтын арга хэмжээ авсан.

Мөн бэлчирийн рашааны хашааг сэргээн засварлаж тухайн орчны хог хаягдлыг цэвэрлэлээ.

Уг арга хэмжээнд Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ЗДТГ, дугуйн холбоо, Алтан тэрэм, ААН байгуулагуудын төлөөлөл нийт 21 хүн оролцлоо. Хархорин сумын Мойлтын аманд нарсны суулгацыг суулгалаа.

“Дэлхийн байгаль хамгаалах өдөр" -ийг тохиолдуулан Этүгэн- улаач төрийн бус байгууллага хамтран Хархорин сумын Мойлтын аманд 400 гаруй нарсны суулгацаар ойн нөхөн сэргээлтийг дэмжих ажлыг зохион байгууллаа.

ТХНУГ-аас зохион байгуулсан Хамгаалалтын захиргааны 2017 оны эхний хагас жилийн тайлангийн хурал 2017 оны 07 сарын 17-18-нд зохион байгуулагдлаа. Уг хурлаар хамгаалалтын захиргаанд тайлангаа илтгэлээр танилцуулж ТХНУГ-ын мэргэжилтнүүд чиглэл бүрээр анхаарах асуудал үүрэг даалгавар өглөө. Энэ хугацаанд хамгаалалтын захиргааны дарга нартай БОАЖСайд Д.Оюунхорол уулзаж зарим цаг үеийн тулгамдсан асуудлаар үүрэг даалгавар өгсөн.
2017 оны 07 сарын 01 нээс мөрдөгдөж байгаа зөрчлийн тухай хуулийг сурталчилан таниулах зорилгоор ерөнхий прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Батмөнх мэдээлэл хийж, иргэдтэй харилцан санал бодлоо солилцлоо.
Орхоны хөндийн БЦГ-т хэрэгжиж байгаа ХБНГУ-ын сэргээн босголтын банкнаас хэрэгжиж байгаа KFW төслийн 1-р үе шатны хэрэгжилттэй танилцах, 2-р үе шатны үнэлгээ хийх зорилгоор ХБНГУ-ын Монгол улсад суугаа элчин сайдын яам, ХБНГУ-ын Франкфурт хотын KFW банкны төсөл хариуцсан удирдлагууд KFW банкны төсөл хариуцсан Монгол дахь төлөөлөгчийн газар, БОАЖЯ, Сангийн яам, төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөлийн бүрэлдэхүүнтэй 20-оод хүн Хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтэн, албан хаагч нартай уулзалт хийлээ. Уулзалтаар ТХГН-т тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлууд, орчны бүсийн үйл ажиллагаа, аялал жуулчлалын менежмент зэрэг асуудлаар асуулт тавьж Орхоны хөндийд хэрэгжиж байгаа төслийн үр ашгийн талаар мэдээлэл авлаа
"Ахмадаа дээдлэх жил"-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хүндэтгэл бахархалын туг, дэвтрийг ЭБЦДҮС ТӨХК хархорин дахь салбарын дарга Ч.Алтанбагана, ахмадын зөвлөлийн дарга Пүрэвсүрэн нараас ахмадын зөвлөлийн гишүүд, хамгаалалтын захиргааны хамт олон хүлээн авлаа. Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас ахмадаа дээдлэх жилийн хүрээнд ахмадуудаа орхоны хөндийн үзэсгэлэнт газар төвхөн хийд, хүрхрээ, үүртийн тохой, хустын рашаан зэрэг газруудаар амрах, аялах орчин бүрдүүлж амраалаа.

БОЯБХ-УАӨДЗ төслийн санхүүжилтээр Хамгаалалтын захиргааны албан хэрэгцээнд зориулан Land-76 автомашин, гал түймрээс урьдчилан сэргийлэх бүрэн тоноглосон УАЗ авто машин, Хамгаалалтын захиргааны мэдээллийн төвийг тохижуулах ширээ сандал, шүүгээний ком тавилга хүлээн авлаа.
GIZ Германы хамтын ажиллагааны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Захиргааны дарга Тилли Детер ахлагчтай баг Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа. Уг уулзалтаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Орхоны хөндийд Герман зөвлөх ажиллуулах шийдвэр гарсантай холбогдуулж зөвлөн туслуулах шаардлагатай байгааг урьдчилан судлаж танилцууллаа.
Мэдээлэл сурталчилгаа, Сургалт
“Орхоны хөндийн байгаль орчин ба усны бохирдлын нэгдсэн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний семнар боллоо. Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэдээллийн төвд ШУТИС, Японы Китакошү их сургууль, Миякоконожо үндэсний технологийн дээд сургуулийн эрдэмтэд болон Өгийн нуурын мэдээллийн төв, Хархорин сумын Цаг уурын станц, Орхоны хөндийн БЦГ-ын мэргэжилтэнгүүд Орхоны хөндийн байгаль орчин ба усны бохирдолын талаар илтгэл тавьж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хархорин сумын Эрдэнэзуугийн урьд талбайд 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Хархорин-Торгоны зам эвент арга хэмжээ зохион байгуулагдсан. Уг арга хэмжээнд гадаад, дотоодын жуулчид Монгол өв соёлын үзмэр, цамын бүжиг, ардын урлагийн наадам, хоолны фистиваль, хосгүй үнэт зүйлийн музей зэрэг арга хэмжээг явуулж ОХБЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дэлхийн өв СДГ-ын хамгаалалтын захиргаад өөрсдийн танилцуулга киног дэлгэцээр цацаж, БЦГ-ын танилцуулга, маршрутыг жуулчдад таниулцуулан сурталчиллаа.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байцаагч нар хамтран Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Могойт, Хамар Төмөрт, Хөнөг, Мухдаг, Ар булаг, Хятруун, Бөөрөг, Ханбаян, Уянга сумын Ар битүүт, Бодонгийн даваа, Хүйс, Ширээтийн даваа зэрэг ТХГНутгуудаар ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийж хамтран ажиллаа.
Орхоны хөндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх сурталчилан таниулах зорилгоор Улаан цутгалан, Хүрхрээ, Төвхөний мэдээлэл бүхий постер хийж Орхоны хөндий болон Хамгаалалтын захиргааны фейсбүүк хуудаснаа тавьж сурталчилан таниуллаа.

Аялал жуулчлал
БОЯБХ-УАӨДЗ төслийн баг, төслийн зөвлөх В. Штрасдасын хамт Орхоны хөндийн БЦГ-аар төслийн үнэлгээ хийх, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл бодит байдалд нийцэж байгаа эсэхийг үнэлэж дүгнэлээ. Орхоны хөндийгөөр тойрсон аялалд хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтнүүд хамтран ажилласан.

Үнэлгээний баг Төвхөн, Хүрхрээ, Хятруун Найман нуурын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж төслийн танилцуулга хийж хэрэгцээ шаардлагын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Мөн Бат-Өлзий, Уянга Хархорин сумдын удирдлагууд, Өвөрхангай аймгийн Засаг дарга, холбогдох удирдлагуудтай уулзаж төслийн хөрөнгө оруулалын талаар санал солилцлоо.

Хархорин суманд аялал жуулчлал эрхлэгч жуулчны баазуудын төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалд тулгамдсан асуудал, хэрэгжүүлэх шаарлагатай үйл ажиллагааны талаар мэдээлэл авч уг төслийн багийн уулзалт өндөрлөсөн.
ОХБЦГ-т аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө, хүйсийн найман нуурын мененжментийн төлөвлөөг БОЯБХ-УАӨДЗ төслийн санхүүжилтээр МУИС болон хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн судлаач нар зөвлөхөөр ажиллаж МТ-ний анхан дунд шатны судалгааны ажил хийгдэж, хэлэлцүүлэг болон боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Тус төлөвлөөнүүд Орхоны хөндийд хэрэгжиж байгаа 2014-2018 оны менежментийн төлөвгөөний дэд төлөвлөгөө бөгөөд АЖ-ын чиглэлээр хийгдэх олон ажлуудыг шинээр тусгаж байгаагаараа онцлог болно.
Торгоны зам ба Хархорум нүүдэлчдийн өв соёлыг урлаг соёл, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан гадаад дотоодын орнуудад Монголын түүх, соёлыг сурталчилан таниулах “Торгоны зам ба Хархорум” арга хэмжээ 2017.7.17-21-ны өдүүдэд Хархорин суманд болж байна уг арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал Хархорум музейн хурлын зааланд боллоо.
Хуралд Монголын болон гадаадын судлаач эрдэмтэд торгоны зам ба нүүдэлчид, торгоны зам ба аялал жуулчлал гэсэн үндсэн 2 сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьж хэлэлцүүлэг зохион байгуулсан.
“ТОРГОНЫ ЗАМ БА ХАРХОРУМ” арга хэмжээг 2017.07.17-21-ний өдрүүдэд 5 өдрийн турш амжилттай зохион байгуулсан Өвөрхангай аймгийн ЗДТГ, БСУГ, БОАЖГ, ХХААГ, Хөгжимт драмын театр, Хархорин сумын ЗДТГ, Хархорин дахь ШШГА-ны 423-р анги, Хархорин сумын ОБХ, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, “Хархорин ус суваг”ОНӨААТТҮГ, Эрдэнэзуу музей, Хархорум музей, ОХСДГ-Дэлхийн өвийн хамгаалалтын захиргаа, ОХБЦГХЗахиргааны хамт олон болон оролцсон бусад төрийн албан хаагчид, хамтран зохион байгууллаа.

Орхоны хөндийн байгалийн сайхан, Түүх соёлын өлгий нутаг Хархорум хот, нүүдэлчдийн өв соёлыг урлаг соёл, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан гадаад дотоодын орнуудад Монголын түүх, соёлыг сурталчлан таниулах “Торгоны зам ба Хархорум” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
БОАЖСайдын өгсөн чиг үүргийн дагуу хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд газар ашиглагч иргэн ААН-үүд хамрагдсан бөгөөд энэ удаад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж тодорхой хугацааны үүрэг даалгавар өгч гүйцэтгэлтийн шалгалт хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Шалгалтын бүрэлдэхүүнийг хамгаалалтын захиргааны аялал жуулчлал хариуцсан мэрэгжилтэн р. Амартүвшин ахлаж, бохубайцаагч Ц. Төмөрхуяг, Г. Тэнгистамир, байгаль хамгаалагч Х.Чулуунбат, Ш. Баасансүрэн, Д. Даш М. Мөнхдалай нар мөн аймгийн МХГ-ын БОХУБайцаагч Ганчимэг нар хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.

ОХБЦГ-ын хэмжээнд зөвшөөрөлтэй нийт 36 иргэн ААН газар ашиглаж байна. Хяналтын хуудсаар авсан дүнгээр
Бага эрсдэлтэй -7
Дунд эрсдэлтэй-12
Их Эрсдэлтэй – 17 иргэн ААН дүгнэгдэж гүйцэтгэлийн шалгалтыг 9-р сард багтаан дүгнэрээр үүрэг даалгавар өгсөн. Дүнг хүснэгтээр гаргав.

Иргэн ААН гарч байгаа нийтлэг дутагдал
• БОНБНҮнэлгээний хугацаа дууссан
• Газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан
• Газар ашиглах гэрээний хугацаа дууссан
• Кадастрын зураг нь нэгж талбарын дугааргүй
Бат-Өлзий суманд
• Бохир зайлуулах гэрээ байхгүй, жилд хэдэн удаа хэрхэн зайлуудаг нь тодорхойгүй
• Хог хаягдал зайлуулах гэрээ байхгүй, хогны төлбөр төлдөггүй
Зарим ААН
• 00-ын бохирын цооног стандарт бус, нэвчилттэй
• Худаггүй,
• хог ангилах савгүй.
• Газрын төлбөр төлөөгүй гэх мэт дутагдлууд илэрсэн.
Шалгалтын хугацаанд Зэсмэн ХХК ны 3 жилийн газрын төлбөрийг төлж зөрчлөө арилгасан. Шалгалтанд хамрагдсан иргэн ААН-үүдэд хугацаат үүрэг өгч илэрсэн дутагдлыг арилгах 1 сарын хугацаа өгч хөрс бохирдуулсан ноцтой зөрчил гаргасан ААН-д торгуулийн арга хэмжээ авах бөгөөд зөрчлийг арилгахгүй иргэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоох, ашиглах эрхийг цуцлах саналыг БОАЖЯ, ТХНУГ-т хүргүүлэх болно.
Хяналт шалгалт
Хархорин сумын мэдээллийн төв болон төвхөн, үүртийн тохой, уянга сумын 8 нуурын хяналтын постоор нэвтэрсэн гадаад, дотоодын аялагч жуулчдад тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон байгаль орчны багц хуулиар ухуулга сурталчилгаа хийж түр нэвтрэх хураамжийн орлого 25,727,6 сая, нөхөн төлбөрийн орлого 3346,7 сая нийт 29074,3 сая төгрөгийг үндсэн үйл ажиллаагааны орлогод төвлөрүүлэн ажиллаа.
Хархорин сумын ихэрийн амнаас Хурдны зам ХХК нь сумын төвд явган замын тохижилтын ажил, цэцгийн мандал хийхэд ашиглах 69 м/куб хар шороо авах үед хяналт тавин ажиллав.
Цайдам болон Номгон багийн газар нутгаар эргүүл хяналт шалгалтыг хийж 5 айлд түймрээс хамгаалах талаар мэдээлэл өгч ажиллаа. Эргүүл хяналтын үеэр гарсан зөрчилгүй тайван байна
Өвөрхангай аймгийн онцгой байдлын хэлтэстэй хамтран хүрхрээд эко гэрийн үйл ажиллагаа явуулдаг гэрүүдийг шалгахад гэр хоорондын зай шахуу буусан, зарим айлууд нь зуухын эвээсгүй байсан зөрчил илэрлээ
Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байцаагч нар хамтран 2017 оны 07 сарын 22 оос -26 ны хооронд өвөрхангай аймгийн бат-өлзий сумын ТХГНутаг болох Хамар, Төмөрт, Хөнөг, Мухдаг, Бөөрөг зэрэг газруудад амьдарч байгаа иргэдэд зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, ойн тухай хууль, ТХГНутгийн тухай хуулиудаар иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг баримтжуулан ажиллаа.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газартай хамтран 2017 оны 07 сарын 28 ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ТХГНутаг болох Могойтод зөрчлийн тухай хуулиар сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтанд байгаль хамгаалах нөхөрлөл, бүлэг, аж ахуйн нэгж байгууллага, ард, иргэд оролцлоо. 2017 оны 07 сарын 01 нээс мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийг сурталчилан таниулах зорилгоор ерөнхий прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Батмөнх мэдээлэл хийж, иргэдтэй харилцан санал бодлоо солилцлоо.
Хөрсний бохирдол бууруулах арга хэмжээ
Хархорин сумын мэдээллийн төв, байгаль хамгаалагчийн хяналтын пост, голын 2 отоглох цэг болон Орхон гол дагуух хог хаягдлыг цэвэрлэж 3 портер хогийг нэгдсэн хогийн цэгт асгаж ажиллалаа.
Уянга сумын найманнуур хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч Б.Анхбаяр Найманнуурын постоны хог хаягдлыг цэвэрлэн 1 hovо машин хогийг сумын төвийн хогийн цэгт буулгалаа

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байцаагчид ТХГНутаг болох Уянга сумын найман нуур хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч Б.Анхбаяр, Уянга сумын байгаль хамгаалагч Б.Дашрэнцэн, Шовх хайрхан нөхөрлөлийн гишүүдтэй хамтран 2017 оны 07 сарын 24 ны өдөр нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт ачуулан асгасан.
Бат-Өлзий сумын Хүрхээ хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч М. Мөнхдалай Хүрхрээн төвлөрсөн хог хаягдлыг цэвэрлэн 6 удаа 6 портер машин хогийг сумын төвийн хогийн цэгт буулгалаа.

Мэдээ нэгтгэсэн: Аялал жуулчлал мэдээлэл сурталчилгаа хариуцсан
мэргэжилтэн Р. Амартүвшин

Хянасан Дарга Ц. Банди

You are here:   HomeБидний тухай

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn