Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж байна.

2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 06:33 Ч.Суурьтогтох

 

Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд бүх шатны Засаг дарга, онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллагын харилцан ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ард иргэдтэй сургалт, сурталчилгааг зохион байгуулах зорилгоор Өвөрхангай аймгийн хэмжээнд 5 сарын 02-08 хүртэлх хугацаанд онцгой байдал зарлан сургалт хийж байна.

Хархорин суманд хэрэгжиж буй тус арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцон гамшгийн бэлэн байдлын техник хэрэгсэл, холбоо, мэдээллээ бэлэн байлгаж “Аврах бүлэг”-т орж ажиллаж байна.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn