2017 оны 4 дүгээр сарын мэдээ

2017 оны 5-р сарын 09, Мягмар гариг, 07:30 Р.Амартүвшин

Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны

2017 оны 04-р сарын мэдээ

Удирдлага зохион байгуулалт
БОЯБУАӨДЗТөслийн санхүүжилтээр байгаль хамгаалагчдад зориулан хийсэн өвөл зуны нормын хувцасыг хүлээн авлаа.
Хамгаалалтын захиргааны 11 байгаль хамгаалагчид зуны хувцасыг гардан авч цаашид алба ажлаа нэр төртэй гүйцэтгэх үүргийг Хамгаалалтын захиргааны даргаас үүрэг болголоо.

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа БОЯБУАӨДЗТөслийн санхүүжилтээр хэрэгжих ажил, явцын мониторингийг эцэслэн тохирч төслийн нэгжид хүлээлгэн өглөө.
Өвөрхангай аймгаас зарласан “Ахмадыг-дэмжих” жилийн хүрээнд харьяа ахмадуудад зориулан явуулах арга хэмжээний төлөвлөгөө гарган батлууллаа.


Хархорин сумын Онцгой байдлын хэлтэстэй хамран ажиллах гэрээ байгууллаа. Тус хэлтсийн дарга дэд хурандаа М. Буянбаатар, гал унтгаах ангийн дарга Хошууч Ренчинбямба нар байгаль хамгаалагч нарт гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдэлэл сургалт өгч байгаль хамгаалагчдын асуултанд хариулж харилцан мэдээлэл солилцлоо.

Аялал жуулчлал, мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Суурьтогтохын ажлаас чөлөөлөх хүсэлтийн дагуу ажил хүлээлцэх комисс байгуулан хариуцсан эд хөрөнгө, бичиг баримт бусад зүйлсийг тоолж ажил хүлээлцлээ.
БОАЖЯ-наас ирүүлсэн томоохон гол мөрний сав газрын хог хаягдал бууруулах цэвэрлэх үүрэг даалгаварын хүрээнд ЕБС болон ЗДТГ-тай хамтран Орхон голын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх зөөх ажлын саналыг хүргүүлснээр хог цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байнууллаа.

Орхоны хөндийн БЦГ-ын Менежментийн зөвлөлийн 2017 оны эхний хуралдааныг Архангай аймгийн Хотонт суманд зохион байгууллаа. Хурлаар Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны 2016 оны тайлан, менежментийн зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэж дүгнэлт гаргалаа. Мөн 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг 15-н заалтаар гаргаж санал нэгтэй батлав.

Хяналт шалгалт
Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын 2016 оны захиргааны хэрэг бүрдэлтийн материалыг Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хянуулж, заавар зөвлөгөө авч ажиллаа.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тараах материал, санамж хэвлэлээ. Ой хээрийн түймэрээс урьдчилан төлөвлөгөө гарган ажиллаж байна

Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэсийн замын хөдөлгөөний аюулгүй байдал осол гэмтлээс урьдчилан сэргийлэх албанаас мэдээлэл хийлээ. Тус албанаас хийсэн бүтээлч ажил болон гэмт хэргээс урьчилан сэргийлэх шинэчлэсэн хуулийн танилцуулгыг шаардлагатай заалт бүрээр хийж асуулт ярилцлага хийлээ.

Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэр буюу орхон голын хөвөөнд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 9-н аж ахуй нэгж байгууллага байдаг. Эдгээр аж ахуй нэгж нь зуны 3 сард үйл ажилагаагаа явуулдаг энэ хугацаанд их хэмжээгээр аялагч жууулчид аяладаг учраас олон салаа зам гарсан учир DREAM LAND жуулчны баазын захирал Д.Дагвадорж Хархорийн сумын Засаг даргатай гэрээ байгуулснаар өөрийн хөрөнгөөр 1,3 км сайжруулсан дайрган замыг Наран мөнх ХХК-иар гүйцэтгүүлж байна. Үүнд: Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хяналт тавин хамтран ажиллаж байна.

Бат-Өлзий сумын Орхоны эх хариуцсан байгаль хамгаалагч Д.Дүгэрдорж нь Улиастайн дэнж, Хурц ,Байц, Горхин дэнж, Их бага зэгэстий, Дээд доод Бадай зэрэг газарт нутаглаж байгаа 78 өрхтэй ой хээрийн тйүмрээс урьдчилан сэргийлэх гэрээ байгуулан санамж тараалаа.
Мөн нутгийн иргэдтэй мэдээлэл солилцох зорилгоор G-mobil-ийн 40000 нэгжийг урамшуулал болгон олгож морин эргүүлийн хувиар гарган хамтран ажиллаж байна.

Судалгаа

Архангай аймгийн Хашаат сумын Их номгон ууланд Халиун буга, аргал хонь тархсан нутагт био техникийн арга хэмжээ авч ажиглалт судалгааны ажлыг байгаль хамгаалагч Г. Тэнгистамир нутгийн иргэдтэй хамтран хийж гүйцэтгэлээ.

Мэдээ нэгтгэсэн: Р. Амартүвшин

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn