Мэдээлэл сурталчилгаа

Орхоны хөндийн БЦГ-ын ойн санд хийгдэх Ойн цэвэрлэгээний ажлын сонгон шалгаруулалт явагдлаа

2015 оны 4-р сарын 07, Мягмар гариг, 07:56 Ч.Суурьтогтох

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32-р зүйл, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2014 оны 10-р сарын 31-ны А-382-р тушаал “ 2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай”–ыг үндэслэн Орхоны хөндийн БЦГ-ын ойн санд Ойн мэргэжлийн эрх бүхий аж ахуй нэгжүүдийн дунд ойн цэвэрлэгээний ажил хийх сонгон шалгаруулалтыг зарлахад мэргэжлийн эрх бүхий 6-н байгууллага ойн цэвэрлэгээний ажилд оролцох санал ирүүлсэн байна.

 

Аялал жуулчлал-2015 үзэсгэлэн яармагт оролцлоо.

2015 оны 4-р сарын 01, Лхагва гариг, 07:22 Ч.Суурьтогтох

 

 

03 сарын мэдээ

2015 оны 4-р сарын 01, Лхагва гариг, 06:30 Ч.Суурьтогтох

Байгалийн нөөц, хамгаалал

Архангай аймгийн Хотонт сумын ИТХ-д Хотонт сумын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг батлуулахаар өргөн барьлаа.

БОНХСайдын 2015 онд “Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” 2014 оны А-382 тушаалыг үндэслэн “Орхоны хөндийн” БЦГ-ын Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хамрын амны 58-р хэсэгчлэлийн 5-р ялгаралд ойн цэвэрлэгээ хийх талбайг сонгон Сум дундын Ой ангиар талбай тусгаарлалт хийлгэн ойн цэвэрлэгээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгжүүдийн дунд тендер зарлаад байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд 2 мэдээлэл, биосан программад 4-н амьтан ажиглалтын мэдээлэл орууллаа.

 

Байгаль хамгаалагчдын нэгдсэн сургалт боллоо.

2015 оны 3-р сарын 09, Даваа гариг, 02:46 Ч.Суурьтогтох

2015 оны 03 сарын 05-06 өдрүүдэд Хамгаалалтын захиргаа байгаль хамгаалагчиддаа “Орхон” мэдээллийн төвдөө нэгдсэн сургалт өгч, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаа.

 

Гятрууны рашааныг хамгаалахад нутгийн иргэд нэгдлээ

2015 оны 3-р сарын 02, Даваа гариг, 09:11 Ч.Суурьтогтох

 

Орхоны хөндийн БЦГ-ын үнэт өв, мориор аялагчдын үндсэн чиглэл болсон Батөлзий сумын Гятрууны рашаанаас 1,2км-ын зайд Гятрууны уулын ар бэлд сүсэгтэн олон, нутгийн иргэдийн санаачлага, санхүүжилтээр цагаан боржин чулуугаар урласан 1,5м өндөртэй “Эвтэй дөрвөн амьтан” суурилуулж , “ Ерөөлийн хаан” судрыг тусгай самбарт хэвлэн сүүдрэвчинд хийж байрлууллаа.

 

2-р сарын мэдээ

2015 оны 2-р сарын 25, Лхагва гариг, 08:37 Ч.Суурьтогтох

Сургалт, мэдээлэл

Хамгаалалтын захиргааны дарга Г.Эрдэнэбилэг БОНХАЖЯ-ны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо. Зөвлөгөөний үеэр БОНХАЖЯ-ны бодлого, 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны уялдаа, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотой агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт гээд байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудлаар салбарын удирдлагууд санал солилцлоо.

 

Хархорин суманд “Тусгай хамгаалалттай газар нутаг” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

2015 оны 2-р сарын 03, Мягмар гариг, 07:36 Ч.Суурьтогтох

Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа 2015 оны 2 дугаар сарын 02 өдөр Хархорин сумын Соёлын төвд сумын ИТХурлын тэргүүлэгчид болон байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлүүдийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутаг” сэдэвт нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа.

 

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны 2015 оны 01 сарын мэдээ

2015 оны 2-р сарын 03, Мягмар гариг, 03:38 Ч.Суурьтогтох

Хяналт шалгалт

Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Орхоны эх хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Дүгэрдорж, Бөөрөгийн эх хариуцсан байгаль хамгаалагч Х.Чулуунбат, Улаан цутгалан хариуцсан байгаль хамгаалагч М.Мөнхдалай, Могойт хариуцсан байгаль хамгаалагч Ш.Баасансүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бат-Өлзий суман дахь өөрсдийн хариуцсан тусгай хамгаалалттай нутгаар Ойн тухай хууль, ТХГН-ийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм журам стандартын хэрэгжилтийг шалган иргэдэд мэдээлэл түгээж ажиллаа.

 

Хуудас 4-с 3

<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 Дараахи > Төгсгөл >>

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn