Мэдээлэл сурталчилгаа

Хамгаалалтын захиргаа сумдын ИТХ, ЗДТГ, байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлүүдтэй хамтран ажиллаа.

2015 оны 1-р сарын 20, Мягмар гариг, 08:56 Ч.Суурьтогтох

 

Зорилго: ОХБЦГ-ын 2014 онд хийсэн ажлын тайланг харьяа 6 сумандаа мэдээлэх, ОХБЦГ-т хамгаалалтын менежментийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажлуудын тогтвортой байдлыг хангахад анхаарах асуудлуудын талаар хамтран хэлэлцэх, 2015 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн батлах, байгаль хамгаалах нөхөрлөл, ард иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулж байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор харьяа сумдадаа ажиллаа.

 

12-р сарын мэдээ

2014 оны 12-р сарын 24, Лхагва гариг, 03:08 Ч.Суурьтогтох

 

 

Мэдээлэл, сургалт, сурталчилгаа

Тусгай хамгаалалтай газар нутгийн менежмент төлөвлөгөөний үр ашигт байдлыг үнэлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах сургалт хангайн бүсийн ТХГН-ын хамгаалалтын захиргаадын хүрээнд Цэцэрлэг хотод зохион байгуулагдлаа. Сургалтанд дарга, 4-н мэргэжилтэн, ня-бо нар оролцон цогцолборт газрын менежмент төлөвлөгөөг үнэлэх чадвар эзэмшлээ.

 

Баянгол сумын ахмадуудыг хүлээн авлаа

2014 оны 9-р сарын 29, Даваа гариг, 01:43 Р.Амартүвшин

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ЗДТГ, Ахмадын зөвлөлөөс ахмад настангууддаа хүндэтгэл үзүүлж Хархорин сумын Эрдэнэ зуу хийдэд бараалхууллаа. Хархорин суманд ажиллаж амьдарч байгаа Баянгол сумын нутгийн зөвлөл ахмадуудыг хүлээн авч Хархорин сумын бүтээн байгуулалт, түүхийн дурсгалуудыг үзүүлж Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаатай танилцууллаа. Хамгаалалтын захиргаа өөрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч "Орхоны хөндийн БЦГ"  киног үзүүлж байгууллагаа сурталчиллаа. Баянгол сумын ЗДТГ-т БЦГ-т байдаг амьтан, ургамал, шувуу, түүхийн дурсгалуудын плакат, танилцуулгын брошураа өгсөн.

Ahmad Ahmad

 

УИХ-ын гишүүн Г. Батхүү Хамгаалалтын захиргааны ажил байдалтай танилцлаа

2014 оны 9-р сарын 29, Даваа гариг, 00:53 Р.Амартүвшин

УИХ-ын гишүүн Г. Батхүү Өвөрхангай аймагт ажиллах үедээ Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны ажил байдалтай танилцаж хамгаалалтыг захиргааны мэргэжилтнүүдтэй ажил төрлийн яриа өрнүүллээ. Хамгаалалтын бүс нутагт хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар асууж цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж зөвөлгөө өгсөн.

G.Bathuu G.Bathuu

 

 

Хуудас 4-с 4

<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 Дараахи > Төгсгөл >>

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn