Хяналт шалгалт

2014 оны Хамгаалалт, хяналт шалгалтын ажлын тайлан

2014 оны 12-р сарын 23, Мягмар гариг, 03:04 Д.Эрдэнэчимэг

 

Хамгаалалт, хяналт шалгалтын 2014 оны жилийн эцсийн ажлын тайлан

Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хамтарсан шалгалтыг 66, төлөвлөгөөт бус 3, гүйцэтгэлийн шалгалтыг 1,нийт 70 удаагийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хархорин сумын пост, Хужирт сумын Үүртийн тохойн пост, Бат-Өлзий сумын Орхоны Эх пост, Төвхөний Нарийны амны пост, Уянга сумын Найман нуурын постуудыг байнгын ажиллуулж байна.

Шалгалтаар  36-н зөрчил илэрсэнээс Ойн зөрчил 30, байгалийн дагалт баялаг ашигласан 2, ангийн зөрчил 3, ТХГН-ын хамгаалалтын горимын зөрчил 1 илрүүлж, Улсын байцаагчын акт  27 -ийг бичиж, 25 иргэнд 19,988,000 төгрөгний торгууль  ноогдуулж, байгаль экологид хохирол учруулсан 27 иргэнд 13,032,858 төргрөгний нөхөн төлбөр ногдуулж захиргааны арга хэмжээ авсан. Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст Ойн тухай хуулийг зөрчсөн 14 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар өгч 8 хэргийг шийдвэрлүүлэв.

Энэ онд холбогдох сумдын Засаг даргын дэргэд дэх захиргааны зөвлөлд 1275 ширхэг хананы бэлдэц буюу / 39 хананы мод/ 228 ширхэг унины бэлдэц буюу / 3-н гэрийн унь/ үдсэн 4 ширхэг хана, 4-н метрийн урттай 68 ширхэг гуалин, 2,25 метрийн урттай 20 ширхэг зүсвэрийн мод, 4-н метрийн урттай 17 ширхэг шургааг, 17 ширхэг 4-н метрийн урттай нарсан гуалин, 24,85 м3 түлээний модыг тус тус хүлээлгэн өгсөн.

Шуурхай багболон 2014 оны 04 сарын 01-нээс 10-ны өдрүүдэд Орхоны хөндийн хамгаалалтын захиргааны даргын баталсан 39/04/078/18 тоот удирдамжаар хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг, Бат-Өлзий сумын, Орхоны эх хариуцсан БОХ-ын улсын байцаагч Д.Дүгэрдорж, Хүрхрээ хариуцсан байгаль хамгаалагч М.Мөнхдалай, Бөөрөг хариуцсан байгаль хамгаалагч Х.Чулуунбат, Могойт хариуцсан байгаль хамгаалагч Ш.Баасансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтаар хамрагдсан газрын нэрс:

Бат-Өлзий сумын Тусгай хамгаалалттай газар нутаг болох Хойт Агуйтын Санж, Сүвээ, Ар Булаг, Байц, Хятруун, Бөөрөг, Шаварт, Хүрдэт, Уурагт, Их байшинт, Бага байшинт, Төмөрт, Хамарт, Бага битүүдийн Баян нуур, Доод, Дээд Намаг, Баян уул, Хөх даваа, Нэвшээгээш баруун тийш Айраг уул, Цагаан азрага, Ар,Өвөр бүрэгтий, Дээд хүрдэт, Доод хүрдэт, Ямээн дэнж, Цорог, Дээд ар Жалга, Дунд ар Жалга, Доод ар Жалга, Шаварт, Их Хөшигт, Бага Хөшигт, Уньт, Уурагт, Улаан ам зэрг газар нутгаар хяналт шалгалт хийгдсэн.

Шалгалтанд Бат-Өлзий сумын Тусгай хамгаалалттай газар нутаг хамрагдсан. Нийт 14 зөрчил илэрч 7.680.000 торгууль ногдуулж, 15.945.900 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, Бат-Өлзий сумын засаг даргын дэргэдэх захиргааны Мөн Бат-Өлзий сумын 130 айл өрх, 700 гаруй иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хууль сурталчилж, Гал түймрээс урьдчилан сэргийлэх гэрээ байгуулж, өвөлжөө, хаваржаа, хүн ам, малын тооны судалгааг авсан. Нийт зөрчилөөс 8-н захиргааны арга хэмжээ авч, 6-н зөрчилд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтэст шилжүүлсэн

Бат-Өлзий сум хэсгийн төв байгуулагдсантай холбогдуулан хэсгийн төвийн ахлагч Д.Дашлонжид Байгаль хамгаалагч нартайгаа Бат-Өлзий сумын удирдлагууд болон Багийн засаг дарга, Ойн ангийн дарга, Цагдаагийн тасгийн 4 хүн нийт 18 хүнтэй уулзалтыг зохион байгуулсан.Уулзалтаар хэсгийн төв цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэрхэн хамтран ажлах талаар ярилцлага хийсэн. Тусгай хамгаалалтын газрын танилцуулга гарын авлага, Ой хээрийн түймрийн тухай гарын авлага олшруулан хэвлүүлэн 400 гаруй өрхүүдэд тараасан.

Бат-Өлзий сумын иргэн Ч. Бүрэнтөгс, Д.Лхамсүрэн нарын шүүх хурлын Хархорин сумын сум дундын 18-р шүүх Бат-Өлзий суманд нээлттэй хурлын хийж Хамгаалалтын захиргаанаас иргэний нэхэмжилэгч, хохирогчоор, гэрчээр оролцов.

Хамгаалалтын ажил

Түймрийн аюултай үе эхэлж байгаатай холбогдуулан гаргасан “Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай” Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 03 сарын 18 ны А-92 тушаалын, ТХГНутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 03 сарын 19 ны өдрийн 8/1369 албан даалгавар, Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа 423 өрхтэй гэрээ байгуулж 8872 иргэнд Байгаль орчны хууль,Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон бусад холбогдох стандарт, дүрэм журмыг танилцуулж ухуулга сурталчилгааг хийж. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж ажиллаа. Иргэдээс мэдээлэл авах болон морин эргүүл хийх хуваарь гарган ажиллаж, урамшуулал болгон 13-н байгаль хамгаалагч нараар ТХГНутагт амьдарч байгаа 115 өрхөд until-45000, G-mobil-90000 нэгжийг тус тусурамшуулал болгон өгчтүймрийн санамжийг Хархорин сумын Эрдэнэзуу зах, Хархорин захын үзель, Бат-Өлзий сумын мэдээллийн төвөөр дамжуулан гал түймрийн санамж сэрэмжүүлэгийг иргэд, аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийн ажиллаа.

Хархорин сумын Онцгой байдалын албанаас явагдсан гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургалт амжилттай болж өндрөллөө.Тус албатай хамтран “Гамшигаас урьдчилан сэргийлэх төлөвлгөө”-г боловсруулж Гамшгийн

эсрэг үндэсний төвд хүргүүлж цаашид мөрдөн ажиллах зөвөлгөө авлаа.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус мод бэлтгэх, тээвэрлэх явдлыг олж илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Хархорин сумын Сум дундын прокурорын газар, Хархорин сумын Засаг даргын тамгын газар, “Орхоны Хөндийн” БЦГ-ын хамгаалалтын захиргааны БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын хамтарсан 1 сарын “Эргүүл” арга хэмжээг хэрэгжүүллээ.

Ø Тус аяны хүрээнд Байгаль орчны хууль зөрчсөн 3 иргэнд 2304000 төгргөний торгууль,781560 нөхөн төлбөр ногдуулж, 2.1м3 модыг хурааж Засаг даргын дэргэд дэх захиргааны зөвлөлд хүлээлгэн өгч, 30 өрх, 100 гаруй авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийн байгаль орчны хууль, ТХГНутгийн, Ойн тухай хууль, амьтны тухай хууль дүрмийг сурталчилж ажиллаа.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, нарыг чадавхижуулах сургалтыг

Хархорин сумын сум дундын Прокурорын газраас захиргааны хэргийн материал бүрдүүлэхэд шаардлагатай зарим асуудлын талаар сургалт зохион байгуулж хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар оролцлоо.

2014 оны 02 сарын 13 наас 15 ны хоорондБайгаль хамгаалагчдын сургалтыг явууллаа. Сургалтанд Орхоны хөндийн БЦГ-ын танилцуулга мэдээлэл, Хяналт шалгалт хийхэд анхаарах зүйл, мэдээ тайлан гаргах болон, захиргааны хэргийн материалын бүрдэлт, судалгааны анхан шатны мэдээлэл авах арга зүй зэрэг чиглэлүүдээр сургалт зохион байгууллаа. Мөн Сум дундын Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцож мэлээлэл хийж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Өвөрхангай аймгийн МХГазар, Байгаль орчин аялал жуулчлал газар хамтран зохион байгуулсан Байгаль орчны үнэлгээ аудитын эрх зүйн шинэчлэл, ногоон хөгжил сэдэвт сургалтанд оролцлоо.

Байгаль орчны сайдын 2001 оны 117-р тушаал, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдын ИТХурлын тэргүүлэгчдийн тогтоолыг цогцолборт газрын хэмжээнд хэрэгжүүлэн дотоод гадаадын 22 мянган жуулчин хүлээн авч Орхон гол дагуу отоглож байгаа аялагчидад хяналт тавьж хог хаягдал хаягүй байх талаас хогийн уутаар ханган ажиллаа.

Жил бүр уламжлал болон хийгддэг Хархорин сумын Орхон голын урд хэсгийн хуурай хог хаягдлыг түүх ажлыг өдрүүдэд тус бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг Анар, Хаан тайж, Мөнхтэнгэр, Шунхлайн элбэрэл, Мишээл жуулчны баазууд хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Монголия Вояж ХХК-ны “Мөнхтэнгэр” жуулчны баазын менежер н.Сараа Кока коло ХХК-ны үйлдвэрлэсэн 1000ш био хогийн уутыг Хамгаалалтын захиргаанд хандивласан юм.

2014 оны 06 сарын 05 ндОрхонголындагуух хогийг ЗДТГазар, МУЗН, албан байгууллага, ЕБСургуулийн багш сурагчидтай хамтран цэвэрлэж хог хаягдлыг хогийн цэгт ачуулсан.

2014 оны 11 сарын 04 нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хамрын амны Хөндлөн, Өнхрүү гэх газар сум дундын ойн ангийн мэргэжилтнүүдээр 30 га газар талбай тусгаарлалт хийлгэж ойн цэвэрлгээний ажлыг тендерт шалгарсан мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүллээ.

Ойн цэвэрлээнд Хамгаалалтын захиргаанаас 2 мэргэжилтэн, 6 байгаль хамгаалагч хяналтын түр пост гарган ажиллаж, талбайн цэвэрлэгээ, тээвэрлэлт, гарал үүсэл, мод бэлтгэх эрхийг бичгийг үйлдэн хянаж, ойн цэвэрлэгээний үйл ажиллагааг видио бичлэг, фото зургаар баримтжуулж авсан.

Ойн цэвэрлээнд 80 гаруй хүн 7 трактор, 13 хайнаг 17 хөрөө, 17 тээврийн машин ашиглан талбайг бүрэн цэвэрлэж сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө.

2014 оны ойн цэвэрлэгээгээр 30 га газрыг ойн цэвэрлэгээнд хамруулж нийт 975,5 м3 мод бэлтгэж 6.826.330 төгрөгийг орон нутгийн орлогт төвлөрүүллээ.

ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛЫОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ХАМГААЛАЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТООН ТАЙЛАН

/2014.01-01-нээс 2014 оны 11 сарын 28-ны хүртэлх/

2014 оны 11 сарын 28 өдөр

Үзүүлэлт

Тоо

%

1

Шалгалтандхамрагдсан

Төрийн байгуулага

2

Төрийн бус байгууллага

2

Иргэдийн нөхөрлөл

6

Аж ахуйн нэгж,

5

Иргэн

9972

2

Шалгалтын

Зохион байгуулалт

Хамтарсан /бусад байгууллагатай/

13

Бие даасан /удирдамжтай/

27

Эргүүл

18

Пост ажиллуулдаг.

5

Шуурхай багаар

8

Төлөвлөгөөт бус

3

Гүйцэтгэлийн шалгалт

1

Нийт

70

3

Шалгалтын

төрөл

Төлөвлөгөөт

66

Төлөвлөгөөт бус

Удирдлага, дээд байгууллагын шийдвэрээр,

-

ААН, байгууллагын хүсэлтээр

-

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэлээр

3

Бие даасан

Нийт

Гүйцэтгэлийн

1

Нийт

70

4

Илэрсэн

Зөрчлийн

утга

Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, элс, хайрга, чулуу авах, байгалийн төлөв байдлыг өөрчлөх,

-

Ашигт малтмал хайх, олборлох

-

Байгалийн дагалт баялаг, ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар түүх,

2

Хууль бус ан амьтан, шувуу агнах, загас барих

3

Ой, хууль бус мод бэлтгэх,

30

Ойн түймэр, гал түймэр

-

Хөрс, ус, агаар бохирдуулах үйл ажиллагаа явуулах,

1

Зөвшөөрөлгүй буу авч явах,

-

Зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх,

-

Зөвшөөрөлгүй мал бэлчээрлүүлэх,

-

Зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих,

-

Хууль бусаар газар ашиглаж буй иргэдийн тоо

Газар ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгуулагын тоо

22

Зориулалт өөрчлөн газар ашигласан,,

-

Газрын төлбөр төлөөгүй газар ашигласан,

-

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй,

8

Газар ашиглах гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,

-

Газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан, сунгуулах хүсэлт тавиагүй,

5

Газар ашиглах гэрээний хугацаа дууссан, сунгуулах хүсэлт тавиагүй,

5

Усны онцгой, энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан,

-

Газар давхцалтай, газрын хэмжээ хэтрүүлсэн,

1

Зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан,

-

Гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усы гүйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах,

-

Зөвшөөрөлгүй судалгаа шинжилгээний ажил хийх

-

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй үйл ажиллагаа явуулах

1

Ил задгай хог хаяж орчныг бохирдуулах

-

Аялал жуулчлалын стандарт шаардлага зөрчсөн

-

Бусад /бичих/

-

5

Нийт илэрсэн зөрчил

Илрүүлсэн

36

Арилгуулсан

36

6

Улсын

байцаагчийнакт

Үйл ажиллагаа зогсоосон

-

Түр зогсоосон

-

Үйл ажиллагаа сэргээсэн

-

Эд зүйл хураасан

23

Эд зүйл буцаан олгосон

-

Эд зүйл устгасан

-

Нийт гаргасан

23

Биелэгдсэн акт

23

7

Албан

шаардлага

Гаргасан

Тоо

1

заалт

3

Биелэгдсэн

Тоо

1

заалт

3

8

Дүгнэлт

Үйл ажиллагаа

-

Бүтээгдэхүүний

-

Нийт

-

9

Шийтгэвэр

Тогтоосон /мян.төг/

19,988,000

Барагдуулсан /мян.төг/

19,988,000

Хугацаа болоогүй /мян.төг/

-

Хүчингүй болгосон /мян.төг/

-

10

Нөхөн

төлбөр

Тогтоосон /мян.төг/

13,032,858

Барагдуулсан /мян.төг/

13,032,858

Хугацаа болоогүй /мян.төг/

-

Хүчингүй болгосон /мян.төг/

-

11

Захиргааны

журмааршийдвэрлэсэн

Улсын

орлого

болгосон

мян.төг

3,580,000

ширхэг

1275ш хананы бэлдэц /39 хананы мод /,228ш унины бэлдэц/3-н гэрийн унь/ үдсэн 4ш хана,4-н метрийн 17ш шургааг, 4-н метрийн 17ш нарсан гуалин,

м3

20,85 түлшний мод

Эд зүйл, бүтээгдэхүүний нэр

-

12

Хуулийнбайгууллагад

шилжүүлсэн

Шүүхийн байгууллага

2

Цагдаагийн байгууллага

14 иргэн

Прокурорын байгууллага

-

Засагдарга

-

Мэргэжлийн хяналтын байгууллага

-

13

Хамгаалалт, хяналт

Шалгалтгүйцэтгэсэн байгальорчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй

Дарга

1

Мэргэжилтэн

2

Байгаль хамгаалагч,бацаагч

4

Байгаль хамгаалагч /улсын байцаагчийн эрхгүй/

9

Нийт

16

14

Сургалт, семинар

Зохион байгуулсан тоо

5

Оролцсон хүний тоо

150

15

Дэвшүүлсэн санал

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

3

Орон нутгийн байгууллага

5

Бусад

5

16

Хяналт

Шалгалтын

Баримт

Бичгийн

зарцуулалт

Удирдамж

Анх орлогод авсан тоо

242

Зарцуулсан тоо

70

Үлдэгдэл тоо

172

Шалгалтын

тэмдэглэл

Анх орлогод авсан тоо

84

Зарцуулсантоо

52

Үлдэгдэлтоо

32

Шалгалтын

танилцуулга

Анх орлогод авсан тоо

342

Зарцуулсан тоо

70

Үлдэгдэл тоо

272

Улсын

Байцаагч

ийн

акт

Анх орлогод авсан тоо

202

Зарцуулсан тоо

80

Үлдэгдэл тоо

122

Улсын Байц-

аагчийн

Албан

шаардлага

Анх орлогод авсан тоо

144

Зарцуулсантоо

18

Үлдэгдэл тоо

126

Улсын байцаагч

Ийн дүгнэлт

Анх орлогод авсан тоо

136

Зарцуулсан тоо

10

Үлдэгдэл тоо

126

Зөрчлийн тухайтэмдэглэл /дугаар бичих/

Анх орлогод авсан тоо

240

Зарцуулсантоо

60

Үлдэгдэл тоо

180

Шийтгэвэрийн хуудас

/дугаар бичих/

Анх орлогод авсан тоо

149

Зарцуулсан тоо

20

Үлдэгдэл тоо

129

Нөхөн төлбөрийн хуудас

/дугаар

бичих/

Анх орлогод авсан тоо

60

Зарцуулсан тоо

15

Үлдэгдэл тоо

45

Идэвхитэн

Байгаль хамгаалагчийн үнэмлэх

Анх орлогод авсан тоо

20

Зарцуулсан тоо

2

Үлдэгдэл тоо

18












Танилцсан:

Хамгаалалтын захиргааны дарга ...................../Г.Эрдэнэбилэг/

Тайлан нэгтгэсэн:

Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн ................./Д.Эрдэнэчимэг/

 

   

2014 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө

2014 оны 8-р сарын 05, Мягмар гариг, 06:21 Д.Эрдэнэчимэг

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn