6-р сарын мэдээ

2015 оны 7-р сарын 06, Даваа гариг, 04:38 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF
 

2015 оны хагас жилийн тайлан

2015 оны 6-р сарын 26, Баасан гариг, 08:28 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

Тайлан үзэх

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 6-р сарын 26, Баасан гариг, 08:41 )
 

ҮҮРТИЙН ТОХОЙД ХЯНАЛТЫН ПОСТНЫ ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИЛАА

2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 06:31 Р.Амартүвшин
Хэвлэх PDF

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Үүртийн тохойн зам үер усны улмаас эвдэрч машин техник явахад хүндрэлтэй болсноор аялагч жуулчдын ая тухыг алдагдуулах, улмаар энэ талаар иргэдийн санал гомдол байнга гарах болсон.
Шинээр хяналтын постыг эрэг гангаас зайтай барьсанаар энэхүү асуудлыг шийдвэрлэх болсон бөгөөд Хамгаалалтын захиргааны захиалгаар НҮБ-ын ТХГНСБ-нь төсөл тендер шалгаруулан, хөрөнгө оруулснаар Өвөрхангай аймгийн "Өглөөний наран" хэмээх барилгын ХХК 7х4 метрийн хэмжээтэй байгаль хамгаалагчийн хяналтын постны барилга барихаар гэрээ байгуулсан.


 

 

 

 

 

 

 

 

 

 

Зуны эхэн сарын шинийн 3 ны билэгт сайн өдөр энэхүү барилгын шавыг тавьж барилгын ажлыг эхлүүлэхээр боллоо. Барилгын гүйцэтгэл 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд зам дээр нэвтрэх хаалга, замын хаалт, мөн шинээр 00 барьж хүллээлгэн өгөх юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 06:57 )
 

ОРХНЫ ХӨНДИЙД ТХГН-ЫН ҮР АШИГТ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 05:47 Р.Амартүвшин
Хэвлэх PDF

Орхоны хөндийн БЦГ-ын менежментийн үр ашигт байдлын үнэлгээг 2012 онд хийсэн бөгөөд 2 жилд 1 удаа хийгдэх үнэлгээний ажлыг 2 дахь удаагаа менежментийн үйл ажиллагаагаа үнэлж дүгнэлээ.

Үнэлгээний баг Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, ня-бо, Дэлхийн-өв СДГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, Орчны бүсийн нөхөрлөлийн ахлагч, Хархорин сумын байгаль хамгаалагч, ТХГНСБ төслийн зохицуулагч нарын бүрэлдэхүүнтэйгээр талуудын оролцоог хангасан.

 


 

 

 

 

 

 

 


Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 06:31 ) Дэлгэрэнгүй...
 

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН МОГОЙТОД МОД ТАРИЛАА

2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 02:38 Р.Амартүвшин
Хэвлэх PDF

Бат-Өлзий сумын Могойтын амны нутгийн иргэд Мод үржүүлэг, ойн нөхөн сэргээх эрх бүхий "EcoGreen" ХХК-тай хамтран Могойтын амны Цэлгэрийн зураа хэмээх газар мод тарихаар тохирсон.
2015 оны 05 сарын 18,19 ны өдрүүдэд Д. Долгор -Өлзий захиралтай "EcoGreen" ХХК 2000 шинэсний тарьц үнэ төлбөргүй өгч нутгийн иргэдтэй хамтран тарьж, тухайн газрын ойролцоох унанги хаягдлаар 2,5 га газрыг хашиж, хашаа барьж хамгааллаа.
Уг арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Баасансүрэн Бат-Өлзий суман дахь сум дундын Ойн ангийн ойн инженер Очирхуяг нар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа.

Мөн 2 дахь өдөр Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ж.Пүрэв, Байгаль хамгаалагч Б. Наранхүү нар ойжуулалт, тарьцын амьдрах чадвар, хашилт хамгааалттай танилцаж, "энэхүү арга хэмжээ нь нутгийн иргэдийн сэтгэл гаргаж хамтран хийж байгаа үр бүтээлтэй ажил болж байна" гэж дүгнэлээ. Модыг цаашид ургуулах, арчлах арга хэмжээг нутгийн иргэд хариуцан ажиллах юм.
Энэхүү нүсэр ажлыг богино хугацаанд олны хүчээр хийж амжуулсан "EcoGreen" ХХК-ны захирал Долгор-Өлзий, Могойтын малчны бүлгийн ахлагч Жаргалсайхан нарт гүн талархал илэрхийлье. Та бүхний хийсэн буянтай үйлс үргэлж дэлгэрэх болтугай

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 02:49 )
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 8
You are here:   HomeНүүр хуудас

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn