Доройтсон газар сэргэлээ

2015 оны 5-р сарын 06, Лхагва гариг, 02:16 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

 

2015 оны 05-р сарын 03-ны өдөр Хархорин сумын иргэн Ж.Ганбаатар тэргүүтээ хэсэг иргэд Баянголын амны адагт байх ганц модыг арчилан, түүнийг тойруулан мод тарьж хашиж хамгааллаа. Энэхүү арга хэмжээнд хамгаалалтын захиргаа, хашаа хайсыг барьж тохижуулсан хандивлагч хувь хүмүүс болон нутгийн иргэд нэгдэн оролцсон юм.

Хамгаалалтын захиргаа тарьсан моднуудыг усалж арчилах, хашаа хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хариуцах ажилд Баянголын аманд цайны газар ажлуулдаг иргэн Б.Энхбатад даалган гэрээ байгуулахаар боллоо.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 5-р сарын 06, Лхагва гариг, 02:23 )
 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж байна.

2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 06:33 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

 

Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд бүх шатны Засаг дарга, онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллагын харилцан ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ард иргэдтэй сургалт, сурталчилгааг зохион байгуулах зорилгоор Өвөрхангай аймгийн хэмжээнд 5 сарын 02-08 хүртэлх хугацаанд онцгой байдал зарлан сургалт хийж байна.

Хархорин суманд хэрэгжиж буй тус арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцон гамшгийн бэлэн байдлын техник хэрэгсэл, холбоо, мэдээллээ бэлэн байлгаж “Аврах бүлэг”-т орж ажиллаж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 06:44 )
 

Шилдэг илтгэгчийг шалгаруулна

2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 03:24 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

ЕБС-уудын 11-р ангийн сурагчидаа Байгаль орчны сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах уламжлалт  "ОРХОН" бүсийн уралдаанд уриж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 5-р сарын 01, Баасан гариг, 02:23 ) Дэлгэрэнгүй...
 

Ногоон өдрүүдийн аян зарлаж байна.

2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 02:43 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

БОНХАЖЯ-ны "Нэг сая мод тарих" ажлын хүрээнд СӨББ, ЕБС-уудын дунд Ногоон өдрүүдийн аянг зарлан удирдамжийг хүргэж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 03:23 ) Дэлгэрэнгүй...
 

4-р сарын мэдээ

2015 оны 4-р сарын 27, Даваа гариг, 02:00 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

Судалгаа шинжилгээ

“Орхоны хөндийн” БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 2014 онд Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хийсэн судалгааны ажлын тайланг сумдын засаг дарга нарт хүргүүллэн судалгааны багийн гаргасан дүгнэлт, санал, зөвлөмжийг холбогдох ажилтануудад танилцуулж ажил албандаа ашиглахыг зөвлөлөө. Үүнд

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 27, Даваа гариг, 02:09 ) Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 9
You are here:   HomeНүүр хуудас

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn