Ахмадын зөвлөл мод арчилав.

2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 06:24 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 04 сарын 23-24 өдрүүдэд хамгаалалтын захиргааны ажилчид ахмадын зөвлөлтэйгээ хамтран байгууллагын хашаан дах шинэсний 1 настай тарьц өвөлжүүлсэн хүлэмжийг угсарлаа. Мөн ахмадууд байгууллагын хашаанд ургаж байгаа мод бутны хөрсийг сийрүүлэн арчилгаа усалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд хүчин чармайлт гарган буянтай үйлс хийж буй Б.Равдансүрэн, С.Махбуриад, М.Оюунгэрэл болон ээжийнхээ ажилд хамтран тусласан хүү Ч.Лувсандагва, Д.Наранцэцэг зэрэг ахмадууддаа байгууллагын ажилчид талархал илэрхийлж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 07:27 ) Дэлгэрэнгүй...
 

Хээрийн түймрийг унтраалаа

2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 02:23 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

2015 оны 04 сарын 21 өдрийн 1800цагийн үед Өвөрхангай аймгийн Батөлзий сумын УТХГНутаг болох Хамрын амны хойд хэсгийн талд автомашины зам дагуу түймэр гарсаныг хамгаалалтын захиргаанаас шуурхай баг гаран Байгаль хамгаалагч Х.Чулуунбат, М.Мөнхдалай, Ш.Баасансүрэн нар газар дээр нь очиж нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраалаа.

Түймэр 1,5 га газрын бэлчээрийг хамарсан байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 06:11 )
 

Дотоод аудитад хамрагдлаа

2015 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 01:26 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БОНХАЖ-ын Сайд Д.Оюунхоролын баталсан удирдамжийн дагуу дотоод аудит хийх ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 21 өдөр хамгаалалтын захиргаанд ажиллан 2014 он, 2015 оны 1 дүгээр улиралын төсвийн зарцуулалт, үр дүн, тайлагналт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 01:37 )
 

Хятрууны НИТАЖЭ-тэй хамтарч ажиллах төлөвлөгөөг баталллаа.

2015 оны 4-р сарын 20, Даваа гариг, 08:02 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 20, Даваа гариг, 08:05 )
 

Аялал жуулчлал эрхлэгч бүлэг нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах чиглэлээ тохирлоо

2015 оны 4-р сарын 20, Даваа гариг, 07:22 Ч.Суурьтогтох
Хэвлэх PDF

Зорилго

Цогцолборт газрын аялал жуулчлалын гол замнал болох Хүрхрээ, Хуст, Могойт, Хятрууны бүс нутгуудын хамгаалал, аялагчдын менежментийн зарим чиг үүргийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч бүлэг нөхөрлөлүүдэд гэрээний үндсэн дээр хариуцуулах, гэрээг эцэслэн тохирох ажлаар 2015 оны 04 сарын 17 өдөр хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд Батөлзий сумын Засаг даргын орлогч н.Нарангара, Байгаль орчны улсын байцаагч Б.Янжиндулам, 3-р багийн засаг дарга С.Төмөр, аялал жуулчлалын Хүрмэн чулуу нөхөрлөл, Хятрууны аялал жуулчлалд оролцогч Б.Авиддулам ахлагчтай нөхөрлөл, Могойтын амны Могойт хайрхан нөхөрлөлийн гишүүд, Мойлтын амны бүлэгийн гишүүд, Хустад аялал жуулчлал эрхлэгч Их Булаг ТББ-ын гишүүдээс бүрдсэн 52 иргэнтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 20, Даваа гариг, 08:10 ) Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 10
You are here:   HomeНүүр хуудас

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn