Хустын рашаан

2013 оны 7-р сарын 24, Лхагва гариг, 06:26 администратор

Хустын рашаан

Орхоны хөндийн БЦГ-ын нутаг дэвсгэр болох Бат-Өлзий сумаас зүүн хойш 12 км байрлах Хустын рашаанд сүүлийн жилүүдэд  дотоодын амрагч нар олноороо ирж рашаан ууж амрах боллоо.

Энэ рашаан хүйтэн бөгөөд олон төрлийн амин дэм эрдэс бодис агуулснаараа хүний дотор эрхтэн ходоод, элэг цөсөнд нэн сайн. Нэг ирсэн амрагч 3 жилээс дээш удаан жилээр ууж бие илааршиж байгаагаа ам дамжин ярих хүн олон байна.  Энэ рашаанд хүний бүхий л эрхтэнд уухаар хэлбэр дүрс бүхий нүхээр ундрах рашаантай, рашааны хөлд маш хүйтэн усанд сууж, шаварт хөлөө хөхүүлж суухад үе мөчний өвчин илааршидаг. Мөн толгой шавших, нүд угаах, шүд, хоолой зайлдаг гэх төрөл бүрийн заавартай байх юм. Хэдэн ч аягаар уухад цэрийхгүй биеийг маш хурдан хугацаанд цэвэршүүлж хоол боловсруулах, шингээхэд тун сайн байна гэдгийг амрагч нар сайшаан ярилцана.

 

Хустын рашааны орчмын газрыг Бат-Өлзий сумын  Бат-Уянга ХХК-ны Д. Батдорж газар ашиглах зөвшөөрлийг авч амрагч нарыг хүлээн авч амраахаас гадна рашааныг бохирдолгүй байх, рашаан усыг хамгаалаалах, зөв зохистой ашиглах ажлыг хариуцан гэрээнд тусгасан үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байна.

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn