Цагаан хайрханы хог цэвэрлэгээ

2013 оны 6-р сарын 28, Баасан гариг, 08:43 Р.Амартүвшин

 

Хамгаалалтын захиргаа Бат-Өлзий сумын ЕБС-ын багш, сурагчидтай хамтан хийхээр төлөвлөсөн Цагаан хайрханы цэвэрлэгээг 06 сарын 06 ны өдөр хийж гүйцэтгэлээ. Энэхүү цэвэлэгээнд Хамгаалалтын захирганы мэргэжилтэн Ч.Суурьтогтох, Р. Амартүвшин, байгаль хамгаалагч Ю.Хатанбаатар, жолоооч Ж. Ганзориг нар Бат-Өлзий суманд очиж сургуулийн удирдлагуудтай уулзаж сурагчдыг авч явах ажлыг зохион байгуулсан.


Могойтын рашаанаас Цагаан хайрханруу явганаар гарч очиход 2 цаг зарцуулсан. Цагаан хайрханы орчим 6х6 м2 хогийн цэг үүссэн ба хайрханы орчим хаясан, хийссэн маш их хогны хуримтлалыг цэвэрлэх ажилд сурагчдын олноор орсон.

Цэвэрлэгээгээр 160 гаруй шуудай хог гарсныг хөвгүүд 2-3 шуудай охидууд 1 шуудайг авч буух үүрэг өгч хогийг хайрханаас буулгасан. Хайрханы хогийн цэг болсон байсан газрыг мод мөчрөөр битүүлж, цаашид хогийн цэг болгохгүй байх тал дээр багш нар ойр орчмын жуулчны бааз, байгаль хамгаалагч нартай санал солилцож мэдээллийн самбар байрлуулж, хогоо авч бууж ирэх уут зэргээр хангаж ажиллах талаар нэлээд санаачлагатай ажиллахыг санал болгосон.

Энэ арга хэмжээнд Бат-Өлзий сумын ЕБС-ын захирал, багш нар санаачлагатай оролцож 70 гаруй хүүхэд багш нартайгаа 80 гаруй хүн хамрагдсан.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn