Хамгаалалтын захиргаа Хүрхрээний бүсэд 2015 онд хийх ажлаа НИТАЖ эрхлэгчидтэйгээ хэлэлцэн тохирлоо.

2014 оны 10-р сарын 24, Баасан гариг, 01:34 Ч.Суурьтогтох

Хүрхрээний аялал жуулчлалын бичил бүсийн дэглэмийн хэрэгжилт, хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулан ажилласан аялал жуулчлал эрхлэгчидийн гэрээг дүгнэх, 2014 онд ТХГНСБэхжүүлэх нь төслийн санхүүжилтээр хийгдсэн хилийн багануудыг шалгаж хүлээн авах ажлаар Хамгаалалтын захиргааны дарга Г.Эрдэнэбилэг, мэргэжилтэн Ж.Пүрэв, Ч.Суурьтогтох, байгаль хамгаалагч М.Мөнхдалай, Дүгэрдорж нар Батөлзий сумын ТХГНутаг болох Үүртийн тохой, Хүрхрээ, Тонгорогын даваанд 2014 оны 09 сарын 26-28-ны өдрүүдэд ажиллаа.

 

 

 

 

Аялал жуулчлалд оролцогч нутгийн иргэдтэй хийсэн тус хэлэлцүүлэгээр 2014 онд хамтран хийсэн ажлын ололттой болон дутагдалтай зүйлсийг дүгнэн ирэх онд дараах 3 ажлыг гэрээнд тусган хэрэгжүүлэхээр боллоо.

1. Бүсийн хог хаягдалын менежментийг бүлэг дангаараа хариуцан, орчныг цэвэр байлгах

2. Зочны гэрээс гадна мал бүхий, өөрсдөө амьдардаг гэрүүдээ бүсээс хол буулгах.

3. Өвлийн улиралд гэр бараагаа хурааж хадгалах зориулалт бүхий контейнеруудыг бүсээс холдуулан хамгаалалтын захиргааны заасан цэтг төвлөрүүлэх.

Түүнчилэн НҮБ-ын ТХНСБэхжүүлэх нь төслийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хилийн багана болон Батөлзий сумаас Хүрхрээ хүртэл тавигдсан 28ш замын тэмдэг тэмдэглэгээний ажилтай танилцаж хүлээн авлаа.

 

 

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn