2013 оны 8-р сарын 06, Мягмар гариг, 12:42 администратор

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны
2013 оны 07дугаар сарын мэдээ

МУИС-ийн Ойн судлалын тэнхим, АНУ-ын Колумби, Вержини их сургуулиудын   судалгааны баг “Орхоны хөндий дэхь эзэнт гүрний үеийн уур амьсгалын  өөрчлөлт” сэдэвт семинарыг  хамгаалалтын захиргааны мэдээлийн төвд  зохион байгуулаа.

Цаашид хамтран ажиллах талаар "Санамж бичигт" 3 тал гарын үсэн зурав.

Удирдлага зохион байгуулалт

ОХБЦГ-ын Хамгаалалтын захиргаа Дэлхийн-өв ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа Хархорин музейн хамтарсан археологийн судалгааны ажлын тайланг 3-н  байгууллагын хамт олонд танилцуулан цаашид хамтран хийж гүйцэтгэх ажлын талаар зөвөлгөөн зохион байгууллаа.
БОНХЯ-ны ТХНУГ-т хүсэлт гарган Орхоны хөндийн БЦГ-т газар ашиглах эрхийн зөрчилтэй иргэн, аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах саналыг холбогдох материалын хамт хүргүүлсэн болно..
Байгууллагын хагас жилийн тайланг БОНХЯ-ны ТХНУГ-т явуулав.


Аялал жуулчлал

Хүрхрээний “Хүрмэн чулуу” аялал жуулчлалын нөхөрлөл, НҮБ-ын ТХГН-ын Сүлжээг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран Хүрхрээний аялал жуулчлалын А бүсийг тогтоож, горим дэглэмийг мөрдүүлж ажиллаа.
“Орхоны хөндийн” БЦГ-т түр үйлчилгээ явуулан Хүрхрээ, Төвхөнд  үйл ажиллагаа явуулан Аялал жуулчлалд оролцогч иргэн бүлэг нөхөрлөлүүд ЗДТГ-тай хамтран гурвалсан гэрээ хийлээ. Хүрхрээд үйлчилгээний гэрээ- 18 Төвхөнд үйлчилгээний 5, морин хөтөч 18, Хустад үйлчилгээний гэрээ 4, Үүртийн тохойд үйлчилгээний гэрээ 2 иргэнтэй хийж нийт 47 иргэнтэй гэрээ байгуулан ажиллаа.

Хархорин сумын ТХГН-т ажил үйлчилгээ явуулж буй газар ашиглагчидтай сумын засаг дарга, татварын хэлтэс, газрын даамал, аймгийн МХГ-ын байгаль  орчны байцаагчидтай хамтарсан сургалтыг зохион байгуулж ТХГН-ын газар ашиглагчдын нэгдсэн программ, мэдээллийн сан, БОНБҮнэлгээний мэдээллийн сан, БО-ны багц хууль тогтоомж, ААН-ийн татвар төлөлтийн  тайланг хэлэлцэн мэдээлэл хийлээ.
Хамгаалалтын захиргааны мэргэжилтэнүүд аялал жуулчлалын ачаалалтай гол цэгүүдэд тусгай удирдамжаар ажиллаа.  Үүртийн тохой, Хустын рашаан Хархорин, Хүрхрээ, Найман нуурт хувиарлагдан ажиллаж тухайн газар бүрт аялал жуулчлалын горим дэглэмийг мөрдүүлэх, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын санхүүжилтээр Бат-Өлзий сумын Хүрхрээд 00 барих ажлыг тус бүсэд аялал жуулчлал эрхлэгч нөхөрлөлийн гишүүдээр хийж гүйцэтгүүлээ.
Хархорин сумын БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран Орхон голын дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэн 1 машин хогийг хогийн цэгт буулгалаа. Голын эргээр амрагч нартай сумдын ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлж майхан, суудлын машины хураамж таслах ажлыг хийж байна.

Сургалт, сурталчилгаа

Байгууллагын цахим хуудсанд мэдээлэл оруулж нийтийн хүртээл болгох ажлыг НҮБ-ын ТХГН-ын сүлжээг бэхжүүлэх нь төслийн багтай хамтран хэрэгжүүлж байна.

Судалгаа

Хархорин сумын ТХГНутаг Баянзүрх, Мойлт, Их элстий, Намаг зэрэг газар нутгуудад ургамалан нөмрөгийн судалгааг ХААИС-ийн багш доктор О.Бүрэнжаргалтай Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Д.Эрдэнэчимэг хамтран хийж судалгааны материалыг бэлтгэв.


Мэдээ нэгтгэсэн: Мэргэжилтэн Р. Амартүвшин
Хянасан: Дарга  Г. Эрдэнэбилэг

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn