7 хоногийн мэдээ

2013 оны 9-р сарын 20, Баасан гариг, 03:43 Р.Амартүвшин

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын баталсан удирдамжаар Хамгаалалтын захиргааны үйл ажилллагаа, байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр ТЗУГ-ын мэргэжилтэн Б. Лувсандоржоор ахлуулсан ХШҮДАГ-ын мэргэжилтэн Э.Батхишиг, Г.Оюунгэрэл, ОХОЗХ-ийн мэргэжилтэн Ц.Чулуунбаатар нар ажиллаа. Энэхүү шалгалтаар байгууллагын дотоод ажил, бичиг хэргийн бүрдэлт, архив бичиг хэргийн хөтлөлт, ТАХ-ын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, үнэлэж дүгнэсэн байдал, өргөдөл гомдлын хариутай бичгийн шийдвэрлэлт, байгаль орчны шинэчлэгдсэн багц хуулиудын сурталчилгаа, хэрэгжилтийн байдал, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй арга хэмжээ үр дүн зэргийг шалгаж ажилтнуудаас санал хүсэлтийг хүлээн авлаа.

 

 


 

Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Хархорин сумын УТХГ-аар дамжин өнгөрч байгаа авто тээврийн хэрэгсэнлд хяналт шалгалт хийхэд доорх зөрчил илэрсэн. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Г. Батболд нь зохих эрхийн бичиггүй  мод худалдан авч, тээвэрлэсэнд захиргааны арга хэмжээ авлаа.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn