7 хоногийн мэдээ

2013 оны 7-р сарын 24, Лхагва гариг, 06:08 Р.Амартүвшин

МУИС-ийн Ойн судлалын тэнхим, АНУ-ын Колумби, Вержини их сургуулиудын судалгааны баг “Орхоны хөндий дэхь эзэнт гүрний үеийн уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт семинар хамгаалалтын захиргаанд зохион байгуулсан.

Хархорин сумын ТХГН-т ажил үйлчилгээ явуулж буй газар ашиглагчидтай сумын засаг дарга, татварын хэлтэс, газрын даамал, аймгийн МХГ-ын байгаль орчны байцаагчидтай хамтарсан сургалтыг зохион байгуулж ТХГН-ын газар ашиглагчдын нэгдсэн программ, мэдээллийн сан, БОНБҮнэлгээний мэдээллийн сан, БО-ны багц хууль тогтоомж, ААН-ийн татвар төлөлтийн тайланг хэлэлцэн мэдээлэл өглөө.

Хархорин сумын ТХГН-ийн аялал жуулчлалын бүсэд машин майхантай хоноглогчдод хяналт тавьж аялагчдын тарьсан хог хаягдлыг түүж цэвэрлэсэн.

Хархорин сумын ТХГНутаг Баянзүрх, Мойлт, Их элстий, Намаг зэрэг газар нутгуудад ургамалан нөмрөгийн судалгааг ХААИС-ийн багш доктор О.Бүрэнжаргалтай хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Д.Эрдэнэчимэг хамтран хийж эхлээд байна.


 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn