Хархорин суман дахь бэлчээрийн нөөц даацын судалгаа

2014 оны 12-р сарын 23, Мягмар гариг, 02:11 Ж.Пүрэв

 

Хархорин сумын Орхон, Нарийн хүр, Онгоцон ухаа багийн нутагт сумын Цаг уурын станц, Дэлхийн өв СДГазрын захиргаа, Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа 3 байгууллага хамтран ургамлын судалгааг хийсэн.

 

Судалгааны үр дүнд гарсан дүгнэлт 

Бүх зогсоол цэгүүд болон цэгүүдийн хооронд дайрч өнгөрсөн зам зуур ургамлын бүрхэц сайн, малын тарга хүч дундаас дээш , усан хангамж сайн байна

Баян гол ,намаг, орхон багийн , нутгийн ургамлын ургалтын байдал ,бэлчээрийн идэгдсэн байдал гайгүй байгаа нь бэлчээрийг зөв зохистой ашиглах,бэлчээр нутгаараа бүлэг хэсэг зохион байгуулалтанд орох, бэлчээрийг хувиартай ашиглах талаар малчид зохих мэдээлэл авсантай холбон үзэж байна.

Сумын хойд, баруун хойд болон баруун зүгт орших зогсоол цэгүүдийн орчимд энэ удаагийн ажиглалтаар царцаа хортон мэргэчид бага байгаа нь 7 сард аадар тунадас орж уруй их бууснаас хортон мэргэчдийн тоо эрс цөөрсөн бололтой.

Нутгийн өмнөд хэсэг буюу Онгоцон ухаа , Жалбаа, Шанх багийн нутгуудад хавартаа газрын гарц гайгүй байсан тул малчид олноор бууснаас бэлчээр нилээд идэгдсэн харагдана.

Ургамлын зүйлийн бүрдлийн хувьд тоо цөөрч агь шарилжийн төрлийн ургамал харгана бударгана харьцангуй их ургасан харагдана.

8 сард хур тунадас багатай, хуурайшил ихтэй, ургамал хатаж шарлах төлөв ажиглагдаж, огтоно мэрэгчид ихсэх таатай нөхцөл болжээ. Ялагуяа нутгийн зүүн, өмнө зүгийн нутгаар үлийн цагаан огтоно олширсон байлаа.

 

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn