Тарваганы тооллого

2013 оны 7-р сарын 24, Лхагва гариг, 08:57 Р.Амартүвшин

Тарваганы судалгаа

Өвөрхангай аймгийн Бат-алзий сум Хойд Агуйт, Нарний ам, Архангай аймгийн Хотонт сум баруун Хужирт

Тооллого хийсэн

ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны Мэргэжилтэн Г. Доржсүрэн, Ж. Пүрэв

Байгаль хамгаалагч Ц. Төмөрхуяг

Г. Даш

Т. Гэлэг-ёндон


Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын тарвага тархсан нутагт 2008 онд ГТХАН-ын “Байгаль хамгаалал ба байгалийн нөөцийн тогтвортой менежмент “ төслийн санхүүжилтээр Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-ын судлаачид хамгаалалтын захиргааны мэргэжилтэнүүд, нутгын иргэдтэй хамтран тарваганы тооллогыг явуулсан бөгөөд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчидыг тарвага тоолох аргачилалд сургах мөн тухайн нутгуудын тарваганы тархал, өсөлт, бууралтыг тогтоох зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Хойд Агуйт, Нарийний ам, Архангай аймгийн Хотонт сумын Баруун Хужирт зэрэг газарт ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г. Доржсүрэн, Ж. Пүрэв, байгаль хамгаалагч Ц. Төмөрхуяг, Б. Даш, Т. Гэлэг-Ёндон идэвхитэн байгаль хамгаалагч Г. Бямбаа нарын бүрэлдхүүнтэй хэсэг 2012 оны 9-р сарын 10-наас 13-ныг хүртэл тарваганы тооллого хийж гүйцэтгэлээ.

 

Судалгааны арга зүй

Монгол тарваганы нягтшилыг дараах аргаар тогтоов

1 / Судалгааны талбай бүр дээр 2км шулуун явж баруун зүүн талдаа тус бүр 30 м –ийн зай дотор / нийт 9,6 га талбай / тохиолдох тарваганы ичээ нүх,зусаал нүхийг эзэнтэй, эзэнгүйгээр ялган тоолж хүснэгт №1 дээр тохирох баганы дагуу зөвхөн 1 тоогоор тэмдэглэсэн

2 / Судалгааны талбай бүр дээр өглөө 7.30 минутаас 10 цаг хүртэл 10-15 бүлд ажиглалт хийсэн бие гүйцсэн, хотил, мөндөлийн тоог тус бүрд нь тоолон хүснэгт №2 –т тэмдэглсэн

Монгол тарвага-Marmota Sibirica

Тарвага (Marmota) нь Монгол орны хөхтөн амьтдын улаан дансанд устаж болзошгүй, IUCN устаж болзошгүй зэрэглэлд хамрагдсан Хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс Монгол Улсад Алтайн тарвага (Marmota baibacina), хээрийн тарвага (Marmota sibirica) гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Хангай нурууны салбар уулс болон Орхон голын сав дагуу хээрийн тарвага (Marmota sibirica) тархсан байдаг

Цаг агаарын хүнд хомс байдлыг ичиж өнгөрөөнө. Ичээндээ голдуу бүлээрээ байдаг. Тарвага нь Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан, мах, арьсны үнэт үслэг ан юм. Биеийн урт 47—58 см, жин 3—5 кг. Гуужилт III—VI сард эхэлж, VIII—XI сард үс хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө ичээнээс гарсны дараа III—IV сард болж 35 хоногийн дараа 3—8, заримдаа 12 мөндөл гаргана. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам хөхөж байгаад өвсөн хоолонд орно.

Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идэшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идэшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал төрөл бүрийн өвслөг ургамалын навч цэцэг, иш, цох, дэвхрэг зэргээр хооллоно

Амьдарлын ихэнх хугацааг нүхэнд өнгөрөөдөг тарваганы нүхийг тогтмол, түр зуурын гэж хоёр хуваадаг. Тарвага бүлээрээ амьдардаг нүхийг тогтмол нүх буюу ичээ гэнэ. Хооллож биеэ хамгаалахад зориулсан нүхийг түр зуурын буюу зусаал нүх гэнэ. Ичээ нүхний урт 5-20м, нүхний амсрын диаметр нь 25-30 см орчим байна.

Тарваганы нөөц

Судалгаа хийгдсэн газар нутагт нийт 199 бүлийн 1371 тарвага тоологдсон ба нэг бүлд 6.62 тарвага нэг га талбайд дунджаар 1,65 тарвага ноогдох нягтшилтай байна хойд Агуйтад 265 га- д Нарийний аманд 760 га-д, Баруун Хужиртад 460 га-д тарвага тархсан байна. Эдгээр талбайд нийт 2451 толгой тарвага тархсан бөгөөд тоологдсон тарваганы 553 нь буюу 40,3%- н нас бие гүйцсэн 358 нь буюу 26,1% нь хотил 460 нь буюу 33,6% нь мөндөл тоологдсон бөгөөд нийт тоологдсон тарваганы 818 нь буюу 59.7 % нь мөндөл хотил тоологдож байгаа нь сүүлийн жилүүдэд тарвага өсөх хандлагатай байгааг харуулж байна 2008 онд дээрхи газруудад хийсэн тооллогын материалтай харцуулахад 1 га талбайд 2008 онд 1.17 тарвага тархаж байсан бол 2012 онд буюу дөрвөн жилийн дотор 1 га талбайд 1,65 тарвага тархаж байна үүнээс үзэхэд сүүлийн 4-н жилийн дотор 1 га талбайд тархсан тарваганы тоо 0,48-н тоогоор өссөн байна үүнийг тооллого хийсэн 3-н газрын тарвага тархсан 1485 га-д 713 тоогоор өссөн дүн харагдаж байна Мөн нутгийн иргэдээс авсан аман судалгаагаар голын дагуу хүрэмний тарвага их өссөн гэж байсан бөгөөд тухайн орчимд тооллого хийх боломжгүй байсан, нийтэд нь дүгнэж үзэхэд тухайн орчмын тарвага 2008 оны тооллогоос хойших 4-н жилд 41% иар өссөн байна

Тарваганы тоо толгой өсөхөд

1-рт БОАЖЯ-ны сайдын тарвага агнахыг хориглосон шийдвэр гарсан

2-рт Хамгаалалтын үйл ажиллагаа сайжирсан

3-рт Сүүлийн 2 жил ган зудгүй цаг агаар таатай байсан

4-р Нутгийн иргэдийн байгаль хамгаалах идвэхи сайжирсантай холбоотой гэж үзэж байна

хүснэгт №1

Нэг бүлд ба нэг га талбайд ноогдох тарваганы тоо

 

Судалгааны талбай

Ажигласан бүлийн тоо

Нийт тоологдсон тарвага

1 бүл дэхь тарваганы тоо

1 га дахь ичээ

1 га дахь тарваганы тоо

1

Зуухан

19

135

7:11

0,52

1.80

2

Санж

22

116

5.27

0,42

1.40

3

Ташуу

21

143

6.81

0,31

1.65

4

Даваан ам

41

263

6.41

0,73

2.10

5

Туулайт мухар

23

153

6.65

0,52

1,40

6

Ганц мод

24

149

6.21

0,73

135

7

Дундад ам

19

122

6.42

0,63

1.60

8

Шар мухар

30

236

7.87

0,83

1.70

Нийт

199

1371

6.62

0,59

1,65

 

Тарваганы нүхний нягтшил

Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Хойд агуйт, Нарийний ам, Архангай аймгийн Хотонт сумын Баруун Хужирт зэрэг 3-н газарт 8-н маршрут хийгдсэн 76,8 га талбайд 45 ичээ, эзэнтэй зусаал 119, эзэнгүй зусаал 51, 1 га-д ичээ 0,59 , эзэнтэй зусаал 1.55, эзэнгүй зусаал 0.66 байна. Нийт зусаал нүхний 70% эзэнтэй байна 2008 оны судалгаар нийт зусаал нүхний 59.5 %-н эзэнтэй байсан ба 4-н жилийн дотор эзэнтэй зусаал нүхний нийт зусаал нүхэнд эзлэх %-н 10.5% -иар өссөн байна

Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Хойд Агуйт, Нарийний ам, Архангай аймгийн Хотонт сумын баруун Хужиртад судалгаа хийгдсэн газруудын тарваганы нүхний нягтшил


хүснэгт №2

 

Судалгааны талбай

Судалгаа хийгдсэн газар

2кмХ60м/ 9,6 га талбай дахь /

1 га талбай дахь

Ичээ

Зусаал нүх

Ичээ

Зусаал нүх

Эзэнтэй

Эзэнгүй

Эзэнтэй

Эзэнгүй

1

Хойд агуйт

Зуухан

5

16

5

0,52

1,67

0,52

2

Санж

4

14

6

0,42

1,46

0,63

3

Нарийний ам

Ташуу

3

9

3

0,31

0,94

0,31

4

Даваан ам

7

15

5

0,73

1,56

0,52

5

Туулайт мухар

5

11

8

0,52

0,52

0,83

6

Баруун хужирт

Ганц мод

7

20

7

0,73

0,73

0,73

7

Дундад ам

6

13

10

0,63

0.63

1,04

8

Шар мухар

8

21

6

0,83

0,83

0,63

Нийт

45

119

51

0,59

1,55

0,66

 

 

Өвөрхангай аймаг Хархорин сум 2012 он

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn