Түүхийн дурсгалуудын бүртгэл, судалгаа

2013 оны 7-р сарын 24, Лхагва гариг, 09:17 Р.Амартүвшин

Орхоны хөндийн БЦГ болон Дэлхийн өвд орсон нутагт байрлах түүх, соёлын хосгүй гайхамшигт дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, хадгалалт хамгаалалтын байдалд үнэлгээ өгөх, дурсгалыг шинээр нээн илрүүлэх, бүртгэх, судалгааны эргэлтэнд оруулах судалгааны ажил

ДӨ-ОХСДГ-ын ХЗ, ОХБЦГ-ын ХЗ, Хархорум музей хамтарсан 7 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн судалгааны баг нь 2013.06.03-наас 06.13-ныг хүртлэх өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Хархорин, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт орших түүх соёлын дурсгалуудтай танилцаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

 

1. 1.ДӨ-ОХСДГ-т орших Дэлхийн өвд бүртгэгдсэн 33 дурсгалд бүртгэн баримтжуулалт хийж, дурсгалын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдалд үнэлэлт өгөв,

2. 2. Дурсгалуудын тодорхойлолтыг газар дээр нь бичиж боловсруулсан.

1. 3. Дурсгалуудын газарзүйн байршлыг тогтоож, солбилцлын хэмжилт хийсэн,

2. 4. Шинээр дараах зургаан дурсгалыг бүртгэн баримжуулав,

  • Дунд булагийн Хойд салааны эхийн эртний булш, хиргисүүр /Хархорин сум/

  • Жаргалантын эртний хотын туурь /Хархорин сум/

  • Ар худагийн хадны зураг /Хархорин сум/

  • Нарийны амны Хүрэмийн ухархайн хадны зураг, хиргисүүр /Бат - Өлзий сум/

  • Элст булангийн хадны зураг /Хужирт сум/

  • Их булагийн хүн чулуун хөшөө /Хотонт сум/ Эдгээр дурсгалуудыг нутгийн ард иргэдийн аман яриа, өмнө хийсэн тандалт судалгаан дээр тулгуурлан тухайн дурсгалууд дээр очиж бүртгэн баримтжуулалт, анхан шатны судалгааг хийж гүйцэтгэлээ. Дээрх дурсгалууд мөн л ОХБЦГ болон Дэлхийн Өвийн нутгаас илэрсэн нь тухайн нутаг дэвсгэр дээр бидэнд мэдэгдээгүй олон арван дурсгал хадгалагдаж байдгийн нэгээхэн жишээ болж байна.

3. 5. Холбогдох сумдын Засаг дарга, соёлын төвийн эрхлэгч болон ард иргэдтэй уулзаж дурсгалын хадгалалт хамгаалалтын талаар санал солилцсон.

Д     6. Дурсгалуудын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудын судалгаа гаргав.

Судалгааны тайланг Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэдээллийн санд нэгтгэв.


 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn