7хоногийн мэдээ

Багийн иргэдийн нийтийн хуралд оролцлоо

2015 оны 11-р сарын 02, Даваа гариг, 02:43 Ч.Суурьтогтох

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон, Нарийн хүр багийн ИНХуралд оролцож ард иргэдийн санал, мэдээллийг сонслоо.

altaltalt

Хурлын үеэр хамгаалалтын захиргаанаас цогцолборт газарт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг иргэдэд танилцуулан орон нутгийн захиргаатай хамтран ТХГНутагт оршин суудаг айл өрхүүдийн түлшний модны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, түлшний модны стандартын талаар танилцуулж намрын хуурайшилтын цаг үетэй холбогдуулан ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж санамж, анхааруулга тараалаа.

 

Бэлчээр хамгаалах сургалт зохион байгууллаа.

2015 оны 10-р сарын 22, Пүрэв гариг, 02:12 Ч.Суурьтогтох

altalt

2015 оны10-р сарын 16-нд ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны мэдээллийн төвд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ТХГН-т байгаа бэлчээр хамгаалах малчдын бүлэг болон Хархорин сумын газрын даамал, байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын дунд НҮБХХ-ын “ТХГН-ын сүлжээг бэхжүүлэх нь “ төслийн санхүүжилтээр “ Бэлчээр хамгаалал ба бэлчээрийн ургац тодорхойлох энгийн аргачлал” сэдэвт сургалтыг Доктор Н.Алтанзулбагш удирдан явууллаа. Сургалтанд Орхоны хөндийн ТХГН-т байгуулагдсан малдын 6-н бүлгийн төлөөлөл бүхий нийт 22 хүн оролцсон.  

 

Доройтсон газар сэргэлээ

2015 оны 5-р сарын 06, Лхагва гариг, 02:16 Ч.Суурьтогтох

 

2015 оны 05-р сарын 03-ны өдөр Хархорин сумын иргэн Ж.Ганбаатар тэргүүтээ хэсэг иргэд Баянголын амны адагт байх ганц модыг арчилан, түүнийг тойруулан мод тарьж хашиж хамгааллаа. Энэхүү арга хэмжээнд хамгаалалтын захиргаа, хашаа хайсыг барьж тохижуулсан хандивлагч хувь хүмүүс болон нутгийн иргэд нэгдэн оролцсон юм.

Хамгаалалтын захиргаа тарьсан моднуудыг усалж арчилах, хашаа хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хариуцах ажилд Баянголын аманд цайны газар ажлуулдаг иргэн Б.Энхбатад даалган гэрээ байгуулахаар боллоо.

 

 

Шилдэг илтгэгчийг шалгаруулна

2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 03:24 Ч.Суурьтогтох

ЕБС-уудын 11-р ангийн сурагчидаа Байгаль орчны сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах уламжлалт  "ОРХОН" бүсийн уралдаанд уриж байна.

 

Ногоон өдрүүдийн аян зарлаж байна.

2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 02:43 Ч.Суурьтогтох

БОНХАЖЯ-ны "Нэг сая мод тарих" ажлын хүрээнд СӨББ, ЕБС-уудын дунд Ногоон өдрүүдийн аянг зарлан удирдамжийг хүргэж байна.

 

 

Хуудас 9-с 1

<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 Дараахи > Төгсгөл >>

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn