Ахмадын зөвлөл мод арчилав.

2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 06:24 Ч.Суурьтогтох

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 04 сарын 23-24 өдрүүдэд хамгаалалтын захиргааны ажилчид ахмадын зөвлөлтэйгээ хамтран байгууллагын хашаан дах шинэсний 1 настай тарьц өвөлжүүлсэн хүлэмжийг угсарлаа. Мөн ахмадууд байгууллагын хашаанд ургаж байгаа мод бутны хөрсийг сийрүүлэн арчилгаа усалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд хүчин чармайлт гарган буянтай үйлс хийж буй Б.Равдансүрэн, С.Махбуриад, М.Оюунгэрэл болон ээжийнхээ ажилд хамтран тусласан хүү Ч.Лувсандагва, Д.Наранцэцэг зэрэг ахмадууддаа байгууллагын ажилчид талархал илэрхийлж байна.

 


 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn