Багийн иргэдийн нийтийн хуралд оролцлоо

2015 оны 11-р сарын 02, Даваа гариг, 02:43 Ч.Суурьтогтох

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон, Нарийн хүр багийн ИНХуралд оролцож ард иргэдийн санал, мэдээллийг сонслоо.

altaltalt

Хурлын үеэр хамгаалалтын захиргаанаас цогцолборт газарт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг иргэдэд танилцуулан орон нутгийн захиргаатай хамтран ТХГНутагт оршин суудаг айл өрхүүдийн түлшний модны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, түлшний модны стандартын талаар танилцуулж намрын хуурайшилтын цаг үетэй холбогдуулан ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж санамж, анхааруулга тараалаа.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn