7хоногийн мэдээ

Үндэсний бөхийн барилдаанд манлайллаа

2015 оны 4-р сарын 08, Лхагва гариг, 08:32 Ч.Суурьтогтох

 

2015 оны 4 дүгээр сар 5 өдөр Ардчилсан хувьсал үүсч хөгжсөний 25 жилийн ойн  хүрээнд Хархорин сумын албан байгууллага, багуудын хооронд зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 42 бөх зодоглосоноос хамгаалалтын захиргааны ажилтан,байгаль хамгаалагч Б.Наранхүү, С.Мөнхбаяр, Д.Мягмаржав нар амжилттай барилдан манлайлж багаараа 2-р байр эзлэн Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

 

Илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо

2015 оны 4-р сарын 08, Лхагва гариг, 08:00 Ч.Суурьтогтох

 

2015 оны 04 сарын 06 өдөр Хархорин суманд зохион байгуулагдсан “Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох” илтгэлийн уралдаанд хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин “Зүрхээ хайрла” сэдэвт илтгэлээр оролцож 3-р байр, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 

Нутгийн иргэд доройтсон газрыг нөхөн сэргээнэ

2015 оны 4-р сарын 02, Пүрэв гариг, 08:32 Ч.Суурьтогтох

Өвөрхангай аймгийн Хархорин сумын УТХГНутаг болох Нарийн хүр багийн Баянголын амны адагт засмал замын хажууд олны нэрлэж заншсанаар Ганц модны гуанз гэж бий. Тухайн газрыг Олон бургастын ам болгохоор Ж.Ганбаатар тэргүүтээ нутгийн иргэд нэгдэн өөрсдийн хүч хөрөнгөөр мод тарихаар боллоо.

Эдгээр хүмүүс ганц бургасны ойр орчны хэсэгхэн газрыг хашиж хамгаалан байгалийн аясаар нөхөн сэргэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Тухайн газарт ажил үйлчилгээ явуулан ашиг орлого олж байдаг иргэд ч энэ арга хэмжээнд нэгдэнэ. Хамгаалалтын захиргаа тус үйл ажиллагааг дэмжиж гэрээ байгуулан хяналт тавьж ажиллана.

 

 

Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг илрүүллээ

2015 оны 4-р сарын 02, Пүрэв гариг, 02:20 Ч.Суурьтогтох

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг УТХГНутаг Ганжуур толгойг 2015 оны 03 сарын 14-нд иргэдийн мэдээллийн дагуу Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Д.Эрдэнэчимэг, Хужирт сумын БОХ-ын улсын байцаагч З.Цэцэгмаа, Бэрх багийн дарга Д. Галиндэв, Цагдаагийн хэсгийн ахлах ахлагч П.Ариунболд нар хамтран үзлэг, шалгалт хийж Ганжуур толгой хэмээх тахилгат газрыг Өвөрхангай аймгийн иргэн Д.Амаржаргал нь 4-н хүний хамт ухсан байсаныг тогтоон баримтжууллаа. Тус хэрэг одоогоор мөрдөн байцаах шатандаа явж байна.

 

 

Улсын байцаагчид сургалтанд хамрагдлаа

2015 оны 4-р сарын 02, Пүрэв гариг, 01:43 Ч.Суурьтогтох

 

Өвөрхангай аймгийн МХГ-аас зохион байгуулсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт 2015 оны 03 сарын 25-26-нд Арвайхээр хотноо боллоо. Тус сургалтанд хамгаалалтын захиргааны дарга, 2 мэргэжилтэн, 4 байгаль хамгаалагч, байцаагч оролцон 2015 онд хяналт шалгалтын чиглэлээр хамтран хийх ажлаа хэлэлцэн 2014 онд бүс нутагт хамгаалалтын захиргааны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэл тавилаа.

 

 

 

Хуудас 6-с 3

<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn