7хоногийн мэдээ

Захиргааны албан хаагчид спорт тэмцээнээр өрсөлдлөө

2015 оны 4-р сарын 02, Пүрэв гариг, 01:30 Ч.Суурьтогтох

 

Хамгаалалтын захиргааны нийт ажилтан, албан хаагчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон монгол цэргийн баярыг тохиолдуулан хоорондоо 2 баг болон хуваагдаж волейбол, сагсан бөмбөг, монгол наадгайн тэмцээнээр өрсөлдлөө.

Уралдаан тэмцээнд Р.Амартүвшин ахлагчтай баг тэргүүлсэн бөгөөд Б.Наранхүү гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогч, шагай шүүрэх, уралдуулах тэмцээнд Ж.Мягмаржав бусдыгаа хошуучиллаа.

 

 

Байгаль хамгаалагчид тангараг өргөлөө.

2015 оны 3-р сарын 09, Даваа гариг, 04:11 Ч.Суурьтогтох

2015 оны 03 сарын 05 өдөр хамгаалалтын захиргааны Хархорин сум хариуцсан байгаль хамгаалагч Б.Наранхүү, Хашаат сум хариуцсан байгаль хамгаалагч Г.Тэнгистамир нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

 

Байгаль хамгаалагчид шинэ мотоцикль гардан авлаа.

2015 оны 3-р сарын 09, Даваа гариг, 03:40 Ч.Суурьтогтох

2014 онд БОНХЯамнаас байгаль хамгаалагчдын албан хэрэгцээнд зориулан хувиарласан мотоциклийг хамгаалалтын захиргаа байгаль хамгаалагчдадаа олголоо.

 

Хамгаалалтын захиргаа төслийн санхүүжилтээр хийгдсэн хөрөнгийн тооллого, бүртгэл хийлгэлээ.

2015 оны 3-р сарын 02, Даваа гариг, 04:33 Ч.Суурьтогтох

НҮБ-ын ТХГНСБэхжүүлэх нь төсөл, ТХГНУГ-ын мэргэжилтэн, нягтлан бодогч нарын хамтарсан ажлын хэсэг хамгаалалтын захиргаанд ажиллаж төслийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бараа материал, эд хөрөнгийн тооллого бүртгэлийг хийлээ.

Түүнчилэн 2014 онд төслийн хөрөнгөөр тохижилт хийгдсэн “Хүрхрээ” бүсэд очиж бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.

 

 

Хархоринчууд уламжлалт нар харах ёслолоо хийлээ.

2015 оны 3-р сарын 02, Даваа гариг, 04:16 Ч.Суурьтогтох

Хархорин сумын ард иргэд Хонь жилийн шинэ сарын хонь өдөр уламжлал болгон зохион байгуулдаг Хангай уулаа тахих, хийморио сэргээн уулан дээрээс нар харах ёслолыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд хамгаалалтын захиргаа хамтран оролцож хог хаягдал хаях, гал түймэр алдахаас урьдчилан сэргийлж иргэдэд мэдээлэл өгч, хяналт тавьж ажиллаа.

 

Хуудас 6-с 4

<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn