7хоногийн мэдээ

Ахмадын зөвлөл мод арчилав.

2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 06:24 Ч.Суурьтогтох

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 04 сарын 23-24 өдрүүдэд хамгаалалтын захиргааны ажилчид ахмадын зөвлөлтэйгээ хамтран байгууллагын хашаан дах шинэсний 1 настай тарьц өвөлжүүлсэн хүлэмжийг угсарлаа. Мөн ахмадууд байгууллагын хашаанд ургаж байгаа мод бутны хөрсийг сийрүүлэн арчилгаа усалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд хүчин чармайлт гарган буянтай үйлс хийж буй Б.Равдансүрэн, С.Махбуриад, М.Оюунгэрэл болон ээжийнхээ ажилд хамтран тусласан хүү Ч.Лувсандагва, Д.Наранцэцэг зэрэг ахмадууддаа байгууллагын ажилчид талархал илэрхийлж байна.

 

Хээрийн түймрийг унтраалаа

2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 02:23 Ч.Суурьтогтох

2015 оны 04 сарын 21 өдрийн 1800цагийн үед Өвөрхангай аймгийн Батөлзий сумын УТХГНутаг болох Хамрын амны хойд хэсгийн талд автомашины зам дагуу түймэр гарсаныг хамгаалалтын захиргаанаас шуурхай баг гаран Байгаль хамгаалагч Х.Чулуунбат, М.Мөнхдалай, Ш.Баасансүрэн нар газар дээр нь очиж нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраалаа.

Түймэр 1,5 га газрын бэлчээрийг хамарсан байна.

 

 

Дотоод аудитад хамрагдлаа

2015 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 01:26 Ч.Суурьтогтох

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БОНХАЖ-ын Сайд Д.Оюунхоролын баталсан удирдамжийн дагуу дотоод аудит хийх ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 21 өдөр хамгаалалтын захиргаанд ажиллан 2014 он, 2015 оны 1 дүгээр улиралын төсвийн зарцуулалт, үр дүн, тайлагналт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа.

 

 

Хятрууны НИТАЖЭ-тэй хамтарч ажиллах төлөвлөгөөг баталллаа.

2015 оны 4-р сарын 20, Даваа гариг, 08:02 Ч.Суурьтогтох

 

 

Газарзүйн мэдээллийн системийн сургалтанд хамрагдлаа

2015 оны 4-р сарын 15, Лхагва гариг, 07:12 Ч.Суурьтогтох

2015 оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон БОНХАЖЯ, Тусгай Хамгаалалттай Нутгийн Удирдлагын Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Орны Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Сүлжээг Бэхжүүлэх нь” төсөл, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулиудаас хамтран зохион байгуулсан газарзүйн мэдээллийн системийн хэрэглээнд сургах, хэмжилтийн мэдээгээ компьютерт оруулах, түүгээрээ орон зайн мэдээ бэлтгэх, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх үр дүн боловсруулалтад дадлагажуулах, цаашид үүнийг тогтмолжуулах зорилготой Газарзүйн мэдээллийн систем”-ийн дунд шатны сургалтанд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ч.Суурьтогтох хамрагдан гэрчилгээ авлаа.

 

 

 

Хуудас 6-с 2

<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn