9 сарын мэдээ

2013 оны 11-р сарын 06, Лхагва гариг, 01:21 Р.Амартүвшин

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны

2013 оны 09 сарын мэдээ

2013 оны 09 дүгээр сарын 27

Удирдлага зохион байгуулалт

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын баталсан удирдамжаар Хамгаалалтын захиргааны үйл ажилллагаа, байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр ТЗУГ-ын мэргэжилтэн Б. Лувсандоржоор ахлуулсан ХШҮДАГ-ын мэргэжилтэн Э.Батхишиг, Г.Оюунгэрэл, ОХОЗХ-ийн мэргэжилтэн Ц.Чулуунбаатар нар ажиллаа. Энэхүү шалгалтаар байгууллагын дотоод ажил, бичиг хэргийн бүрдэлт, архив бичиг хэргийн хөтлөлт, ТАХ-ын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, үнэлэж дүгнэсэн байдал, өргөдөл гомдлын хариутай бичгийн шийдвэрлэлт, байгаль орчны шинэчлэгдсэн багц хуулиудын сурталчилгаа, хэрэгжилтийн байдал, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй арга хэмжээ үр дүн зэргийг шалгаж ажилтнуудаас санал хүсэлтийг хүлээн авлаа.

Байгаль орчны нөөц ашигласны төлбөр, торгууль, нөхөн төлбөр зэргээс орж байгаа орлогын судалгааг харъяа сумдын ЗДТГ-уудаас авч нэгтгэн НҮБ-ын ТХГН-ын сүлжээг бэхжүүлэх нь төслийн багт хүргүүллээ.

Мэдээлэл сурталчилгаа

Орхоны хөндийн БЦГ-ын танилцуулга видео бичлэг хийх ажлыг 9 сарын 5-8 ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Энэ бичлэгийг ашиглан цогцолборт газрын танилцуулга мэдээлэл бүхий богино хэмжээний баримтат кино бэлтгэж иргэд олон нийтэд сурталчилан таниулах зорилго тавьж байна.

Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд 2013-2014 оны хичээлийн жил Байгаль орчныг хамгаалах, ТХГН-ын талаар сурталчилан таниулах зорилгоор Хархорин сумын ЕБС-ын 3 сургуультай хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлууллаа. Энэхүү төлөвлөгөөнд ТХГН-ын сэдэвт АСК уралдаант тэмцээн, Хог хаягдалын эко шийдэл уралдаан, Байгаль орчны сэдэвт илтгэлийн уралдаан, эко аялал зэрэг арга хэмжээг сурагчдын дунд зохиож, багш нарт байгаль хамгаалах уламжлалт зан заншил, экологийн боловсролын мэдлэг олгох сургалт зохион байгуулахаар тусгалаа. ХХхХхххХах

Сургалт

Хамгаалалтын захиргааны нийт байгаль хамгаалагчдын цуглаан хийж БОХ-ын улсын байцаагчийн үнэмлэх тэмдэг авсан байгаль хамгаалагчдын үнэмлэх тэмдгийг гардуулж, Улсын байцаагчийн үйлдэх бичиг баримтын бүртгэл хөтлөлт, хяналт шалгалтанд баримтлах чиг үүргийн талаар сургалт хийлээ.

Хяналт шалгалт

Хамгаалалтын захиргааны даргын батласан удирдамжийн дагуу Архангай аймгийн Хотонт сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын УТХГН-т хяналт шалгалт хийхэд доорхи зөрчил илэрлээ. Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн иргэн Д. Давга нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр түлшний мод бэлтгэсэнд 960.0 мянган төгрөгний торгууль, 153900 төгрөгний нөхөн төлбөр ноогдуулж захиргааны арга хэмжээ авсан.

Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Хархорин сумын УТХГ-аар дамжин өнгөрч байгаа авто тээврийн хэрэгсэнлд хяналт шалгалт хийхэд доорх зөрчил илэрсэн. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Гунгаа овогтой Батболд нь зохих эрхийн мод худалдан авч, тээвэрлэсэнд захиргааны арга хэмжээ авлаа.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Үүртийн тохойн хяналтын постоор БатӨлзий сумын 4-р багийн иргэн Ганболдын Орших зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүй 1,6 куб метр мод тээвэрлэн нэвтрүүлэхээр ирснийг саатуулж 187200 төгрөгний нөхөн төлбөр, 960000 төгрөгний торгууль тавьж захиргааны арга хэмжээ авлаа.

Мэдээ нэгтгэсэн: Р. Амартүвшин

Хянасан: Дарга Г. Эрдэнэбилэг

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn