Ойн цэвэрлэгээ

2013 оны 12-р сарын 09, Даваа гариг, 07:04 Р.Амартүвшин

БОНХСайдын 2012 оны А-145-р тушаал “2013 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлдах тухай” –ын хэрэгжилтийг хангах зорилгоор Ойн цэвэрлэгээний тендер зарлан шалгарсан Хархорин дахь ШШГА, Бат-өлзий сумын Өвт хайрхан ХХК / Мэргэжилийн эрхтэй / гэрээ байгуулж 2013 оны 11-о сарын 15-наас 11-р сарын 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутаг Хамарын Өнхрүү / 94-р хэсэглэл, 03-р ялгарал /-д 9-н га талбайд нийт нөөц 750 м3 хэрэглээний мод 395 м3 түлээ 355 м3 модыг цэвэрлэж тээвэрэлсэн.


Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгалагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын ажлыг хийж  цэвэрлэсэн тайлбайг хүлээн авлаа.

Цэвэрлэсэн талбайн аманд хаалт хийж идвэхтэн байгаль хамгаалагч томилон ажиллуулж байна.

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn