БАТ-ӨЛЗИЙ СУМЫН МОГОЙТОД МОД ТАРИЛАА

2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 02:38 Р.Амартүвшин

Бат-Өлзий сумын Могойтын амны нутгийн иргэд Мод үржүүлэг, ойн нөхөн сэргээх эрх бүхий "EcoGreen" ХХК-тай хамтран Могойтын амны Цэлгэрийн зураа хэмээх газар мод тарихаар тохирсон.
2015 оны 05 сарын 18,19 ны өдрүүдэд Д. Долгор -Өлзий захиралтай "EcoGreen" ХХК 2000 шинэсний тарьц үнэ төлбөргүй өгч нутгийн иргэдтэй хамтран тарьж, тухайн газрын ойролцоох унанги хаягдлаар 2,5 га газрыг хашиж, хашаа барьж хамгааллаа.
Уг арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Баасансүрэн Бат-Өлзий суман дахь сум дундын Ойн ангийн ойн инженер Очирхуяг нар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа.

Мөн 2 дахь өдөр Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ж.Пүрэв, Байгаль хамгаалагч Б. Наранхүү нар ойжуулалт, тарьцын амьдрах чадвар, хашилт хамгааалттай танилцаж, "энэхүү арга хэмжээ нь нутгийн иргэдийн сэтгэл гаргаж хамтран хийж байгаа үр бүтээлтэй ажил болж байна" гэж дүгнэлээ. Модыг цаашид ургуулах, арчлах арга хэмжээг нутгийн иргэд хариуцан ажиллах юм.
Энэхүү нүсэр ажлыг богино хугацаанд олны хүчээр хийж амжуулсан "EcoGreen" ХХК-ны захирал Долгор-Өлзий, Могойтын малчны бүлгийн ахлагч Жаргалсайхан нарт гүн талархал илэрхийлье. Та бүхний хийсэн буянтай үйлс үргэлж дэлгэрэх болтугай

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn