ОРХНЫ ХӨНДИЙД ТХГН-ЫН ҮР АШИГТ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 05:47 Р.Амартүвшин

Орхоны хөндийн БЦГ-ын менежментийн үр ашигт байдлын үнэлгээг 2012 онд хийсэн бөгөөд 2 жилд 1 удаа хийгдэх үнэлгээний ажлыг 2 дахь удаагаа менежментийн үйл ажиллагаагаа үнэлж дүгнэлээ.

Үнэлгээний баг Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, ня-бо, Дэлхийн-өв СДГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, Орчны бүсийн нөхөрлөлийн ахлагч, Хархорин сумын байгаль хамгаалагч, ТХГНСБ төслийн зохицуулагч нарын бүрэлдэхүүнтэйгээр талуудын оролцоог хангасан.

 


 

 

 

 

 

 

 


Үнэлгээний талаар ХЗ-ны дарга Г.Эрдэнэбилэг товч мэдээлэл өгч үнэлгээний аргачлалын дагуу Ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин үйл ажиллагааны явцыг хөтлөн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэсэн.
Үнэлгээг шинээр гарсан "ТХГН-ын үр ашигт байдлын үнэлгээ хийх аргачлал"-ын дагуу хийсэн бөгөөд нэгдсэн дүн 79,6%      гарч тайланг ТХГН-ын сүлжээг бэхжүүлэх нь төслийн багт хүргүүллээ.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn