ҮҮРТИЙН ТОХОЙД ХЯНАЛТЫН ПОСТНЫ ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИЛАА

2015 оны 5-р сарын 22, Баасан гариг, 06:31 Р.Амартүвшин

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Үүртийн тохойн зам үер усны улмаас эвдэрч машин техник явахад хүндрэлтэй болсноор аялагч жуулчдын ая тухыг алдагдуулах, улмаар энэ талаар иргэдийн санал гомдол байнга гарах болсон.
Шинээр хяналтын постыг эрэг гангаас зайтай барьсанаар энэхүү асуудлыг шийдвэрлэх болсон бөгөөд Хамгаалалтын захиргааны захиалгаар НҮБ-ын ТХГНСБ-нь төсөл тендер шалгаруулан, хөрөнгө оруулснаар Өвөрхангай аймгийн "Өглөөний наран" хэмээх барилгын ХХК 7х4 метрийн хэмжээтэй байгаль хамгаалагчийн хяналтын постны барилга барихаар гэрээ байгуулсан.


 

 

 

 

 

 

 

 

 

 

Зуны эхэн сарын шинийн 3 ны билэгт сайн өдөр энэхүү барилгын шавыг тавьж барилгын ажлыг эхлүүлэхээр боллоо. Барилгын гүйцэтгэл 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд зам дээр нэвтрэх хаалга, замын хаалт, мөн шинээр 00 барьж хүллээлгэн өгөх юм.

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn