Танилцуулга

2010 оны 6-р сарын 04, Баасан гариг, 14:05 администратор

Орхоны хөндийг 2006 онд өндөр уулын ойт хээр, голын хөндийн татмын нуга түүний экосистемээр БЦГазрын ангиллаар улсын хамгаалалтанд авсан. Түүх соёлын дурсгалт зүйлсэээрээ Дэлхийн соёлын өвийн хамгаалалтанд орсон нутаг.

 

Нийт 365,000 га нутгийн 10500га нь Хүйсийн Найман нуурын дурсгалт газар эзэлдэг. Цогцолборт газарт нутгийн оршин суугчид уламжлалт мал аж ахуйгаа эрхэлдэг. Одоогоор цогцолборт газрын хэмжээнд 22 жуулчны бааз тогтмол үйл ажиллагаа явуулж байна..

Байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай 7 сард +20-оос +35 градус хүрч халах ба нэгдүгээр сард -18-аас -30градус хүрч хүйтэрдэг. Жилийн хамгийн хүйтэндээ -44 градус ч хүрэх нь бий.

Жилд дунджаар 174-247мм хур тундас унадаг ба хавар 3-5 саруудад хүчтэй салхи шуургатай байдаг. Нийт хур тундасны 70-80% нь зуны урин дулаан улиралд 20-30% нь өвөл унадаг. Жилд дунджаар 70-80 хоног цасан бүрхүүлтэй байдаг.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn