Slide3

Read more

Slide6

Read more

Slide5

Read more

Side9

Read more

9-р сарын мэдээ

Read more

Side2

Read more

Side7

Read more

Side4

Read more

Эрдэм шинжилгээний бага хурлын урилга

Read more

Орхоны хөндийг 2006 онд өндөр уулын ойт хээр, голын хөндийн татмын нуга түүний экоси...

Орхоны  хөндийн Байгалийн Цогцолборт  газар нь Хангайн нурууны зүүн урьд  үз...

  БЦГ-т Монгол орны томоохон голын нэг Орхон гол оршдог. Орхон гол Суврага хайрха...

    Уулархаг хэсгээрээ ойгоор бүрхэгдсэн. Цогцолборт газрын 74,378,0га  газрыг шинэ...

ОХБЦГ-ын нугат 6 баг 13 овог, 33 төрөлд хамаарах 48 зүйл хөхтөн тархаж байна.Эдгээр зү...

Нийт 16 овог, 61 зүйлийн 278 төрлийн шувууд  бий. Орхоны хөндийн чиийглэг уур амьсгал, ...

    Орхон голын савд 11 овгийн 22 зүйл загас бүртгэгдээд байна.Тусгай хамгаалалтт...

    Ургамалжилтын хувьд сибирийн тайгын болон Монголын хээрийн бүсийн төлөөлөл...

Үндэсний бөхийн барилдаанд манлайллаа

2015 оны 4-р сарын 08, Лхагва гариг, 08:32 Ч.Суурьтогтох

 

2015 оны 4 дүгээр сар 5 өдөр Ардчилсан хувьсал үүсч хөгжсөний 25 жилийн ойн  хүрээнд Хархорин сумын албан байгууллага, багуудын хооронд зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 42 бөх зодоглосоноос хамгаалалтын захиргааны ажилтан,байгаль хамгаалагч Б.Наранхүү, С.Мөнхбаяр, Д.Мягмаржав нар амжилттай барилдан манлайлж багаараа 2-р байр эзлэн Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

 

Илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо

2015 оны 4-р сарын 08, Лхагва гариг, 08:00 Ч.Суурьтогтох

 

2015 оны 04 сарын 06 өдөр Хархорин суманд зохион байгуулагдсан “Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох” илтгэлийн уралдаанд хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин “Зүрхээ хайрла” сэдэвт илтгэлээр оролцож 3-р байр, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 

Судалгааны ажлын тайлангаа хариуцсан сумдад хүргүүллээ

2015 оны 4-р сарын 07, Мягмар гариг, 08:07 Ч.Суурьтогтох

 

 

2014 онд “Орхоны хөндийн” БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хийсэн судалгааны ажлын тайланг сумдын засаг дарга нарт хүргүүлж байна.

Судалгааны багийн гаргасан дүгнэлт, санал, зөвлөмжийг холбогдох ажилтануудад танилцуулж ажил албандаа ашиглахыг зөвлөж байна

1. Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын нутгийн 80.000га талбайн тал хээрийн махчин амьтны төрөл зүйл, тархацын судалгаа / МУИСургуулийн Биологийн тэнхимтэй хамтарсан судалгаа /

2. Хархорин сумын Тусгай хамгаалалттай газар, орчны бүсэд хийсэн бэлчээрийн нөөц даацын судалгаа / Хархорин сумын Цаг уурын станц Дэлхийн-өв СДГ, хамгаалалтын захиргаатай хамтарсан судалгаа /

 

3. Янгир ямааны судалгаа / Уянга сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтарсан судалгаа

Дэлгэрэнгүй...
 

Орхоны хөндийн БЦГ-ын ойн санд хийгдэх Ойн цэвэрлэгээний ажлын сонгон шалгаруулалт явагдлаа

2015 оны 4-р сарын 07, Мягмар гариг, 07:56 Ч.Суурьтогтох

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32-р зүйл, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2014 оны 10-р сарын 31-ны А-382-р тушаал “ 2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай”–ыг үндэслэн Орхоны хөндийн БЦГ-ын ойн санд Ойн мэргэжлийн эрх бүхий аж ахуй нэгжүүдийн дунд ойн цэвэрлэгээний ажил хийх сонгон шалгаруулалтыг зарлахад мэргэжлийн эрх бүхий 6-н байгууллага ойн цэвэрлэгээний ажилд оролцох санал ирүүлсэн байна.

Дэлгэрэнгүй...
 

Нутгийн иргэд доройтсон газрыг нөхөн сэргээнэ

2015 оны 4-р сарын 02, Пүрэв гариг, 08:32 Ч.Суурьтогтох

Өвөрхангай аймгийн Хархорин сумын УТХГНутаг болох Нарийн хүр багийн Баянголын амны адагт засмал замын хажууд олны нэрлэж заншсанаар Ганц модны гуанз гэж бий. Тухайн газрыг Олон бургастын ам болгохоор Ж.Ганбаатар тэргүүтээ нутгийн иргэд нэгдэн өөрсдийн хүч хөрөнгөөр мод тарихаар боллоо.

Эдгээр хүмүүс ганц бургасны ойр орчны хэсэгхэн газрыг хашиж хамгаалан байгалийн аясаар нөхөн сэргэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Тухайн газарт ажил үйлчилгээ явуулан ашиг орлого олж байдаг иргэд ч энэ арга хэмжээнд нэгдэнэ. Хамгаалалтын захиргаа тус үйл ажиллагааг дэмжиж гэрээ байгуулан хяналт тавьж ажиллана.

 

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn